Долларын ханшийн өсөлт болон эдийн засгийн хямралыг хэрхэн давах тухай “Улаанбаатар эрдэм” их сургуулийн захирал, доктор, профессор Б.Даваасүрэнтэй ярилцлаа.
- Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн байдал хүндхэн байна. Эдийн засаг хүндэрсэн шалтгааныг маш олон янзаар тайлбарлаж байгаа. Та юу гэж харж байна вэ?
- Хямралын үүсэх нөхцөл нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, Эрдэс баялгийн ганцхан салбарт их найдаж улс орныг төлөвлөх эрсдэлтэй гэдгийг харууллаа. Мөн төр засаг тууштай бодлого бариагүй нь ч нөлөөлсөн. Гэхдээ миний бодлоор зөвхөн төр засаг гэлтгүй, ард иргэд өөрсдийн амьдралаа аваад явах эдийн засгийн боловсрол сайтай байсан бол иймэрхүү хямралд амархан автахгүй байсан.
- Хятад Улс Далай ламын айлчлалтай холбоотойгоор зээл өгөхөө зогсоолоо. Одоо Олон Улсын Валютын сан гэсэн ганц сонголт л үлдэж байна. Валютын сангаас зээл авах нь хэр үр дүнтэй вэ?
- ОУ-ын валютын сан хүүгийн хувьд хөнгөлөлттэй. Гэхдээ зээлийг бидний хүсч байгаа хэмжээгээр өгөхгүй. Бага багаар цувруулж өгнө. Тухайлбал, 200, 300 саяар өгнө. Дээд хэмжээ нь тэрбум гаруй доллар л өгөх байх. Тиймээс ОУ-ын зах зээлээс валют олж авах, Хятадтай харилцаагаа богино хугацаанд хэвийн байдалд оруулах хэрэгтэй. Хэдийгээр Далай ламын айлчлалаас энэ бүхэн боллоо гэж үзэж байгаа ч манай тал үүнд хүлээцтэй, болгоомжтой хандах хэрэгтэй юм. Улс төрийн харилцаагаа зугуухан явуулж байхад хоёр, гурван сарын дараа хэл амаа ололцоно. Яагаад гэвэл манай хоёр орны хооронд эдийн засгийн том харилцаа бий. Хятадад ч, манайд ч хэрэгтэй. Жишээлбэл, Хятад Хойд Солонгосоос нүүрс авдаг байсанд Олон Улсын байгууллага хориг тогтоочихлоо. Тэгэхээр манайхаас нүүрс авах сонголт үлдэнэ. Үүнээс үүдээд бид Төмөр замын төслүүдээ хөдлөх хэрэгтэй. Бие биедээ гомдсон туньсан улсууд шиг урт хугацаагаар суугаад байх учиргүй. Тодорхой хэмжээнд биднийг айлгаж, шахалт үзүүлж байна. Эдийн засгийн гол хөрөнгө зээлийн дэмжлэгийг БНХАУ-аас авч чадна гэж харж байгаа. Мөн том төслүүд хөдлөх ёстой. Том төслүүдийн тал дээр худлаа сүржигнэж, эх орон ч царайлж зогсоодог янз бүрийн хэлбэрүүд байна. Ганцхан жишээ хэлэхэд л “Төмөр замын төсөл”-ийн тухайд янз бүрийн юм ярьж байгаад зогсоосон.
- Хурдацтай өсөж буй долларын ханш нь үнийн өсөлтөд нөлөөлснөөр иргэдийн амьдрал улам л хүнд болж байна. АНУ долларын ханшаа өсгөх тодорхой бодлого баримталдаг гэсэн. Энэ тухайд?
- АНУ долларын ханшаа өсгөх бодлого нь нэг талдаа нэр хүндийн асуудал, нөгөө талдаа маш хор хохиролтой. АНУ-ын бараа гадагшаа зарагдахаа болино. Ийм учраас тэгж их долларын ханшаа өсгөхийг сонирхохгүй, цаанаа хязгаарлан тодорхой төвшинд л өсгөнө. Манайд өсөх өсөлт нь тодорхой хугацаанд он гартал өсөх байх. Он гараад цагаан сараас хойш долларын ханш одоо байгаа шигээ өсөж чадахгүй. 2000 төгрөгөөс бууна гэж харж байна. Яагаад гэвэл том төслүүдийн хүрээнд долларын гүйлгээ орж ирнэ. Олон улстай холбоотой зээлийн асуудлууд жигдрээд ирэх болно. Эдгээр нөхцөлүүдээс үүдээд өсөөд байхгүй. Гэхдээ төрөөс олон бодлогыг явуулах хэрэгтэй.
- Долларын ханш өссөнтэй холбоотойгоор төгрөгийн доллараар солих үйл явц идэвхтэй болох хандлага ажиглагдлаа. Энэ нь төгрөгийн ханш сулрах нэг шалтгаан болов уу?
- Төгрөгийн хадгаламжийг доллар болгож хувиргаж байгаа процесс манайд явагдаж байгаа. Энэ процессыг зөв залж удирдах хэрэгтэй. Чинээлэг давхаргын мөнгө ихтэй хүмүүсийн хөрөнгөнөөс төгрөгийн хадгаламж бүрдэж байгаа. Эдгээр хүмүүс л мөнгөө доллар болгоод байгаа нь нөлөөлж байна. Гэхдээ долларын ханш буухаар их хэмжээний долларын хадагаламжтай хүмүүс ханшаа алдахаас айгаад доллараа зарна. Эсрэгээрээ харин ч доллар эрс уналтад орж, олон хүний хувьд алдагдалтай байдал үүсч болох юм. Тиймээс үүнд хүмүүс болгоомжтой хандах хэрэгтэй. Валют бол тоглодог тоглоом биш. Төгрөгөөрөө байж байх нь ч ашигтай цаг үе хүрээд ирж болно.
- Эдийн засгийн хямралтай холбоотойгоор 50 мянгатын дэвсгэрт гаргах сураг гараад байгаа. Энэ нь өнөөдрийн хямралтай байгаа Монгол орны эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?
- 50 мянгатын дэвсгэрт гүйлгээг хурдасгах үүднээс байж болно. Манай өнөөдрийн хамгийн том мөнгөн дэвсгэрт 20 мянган төгрөг. Ханш нь 20 доллар ч хүрэхгүй байна. АНУ-д 50, 100 долларын дэвсгэрт, ОХУ-д ч гэсэн дээд мөнгөний нэгжүүд байдаг. Гол нь мөнгөний нэгжүүдийг зөв үйлдвэрлэх хэрэгтэй, тэгэхгүй бол хүндрэл үүснэ. Хүмүүс 50 мянгатын дэвсгэрт гарснаар ханш унана гэж айж байгаа байх. Гэхдээ шаардлагатай бол 50 мянгатын дэвсгэрт гарах ёстой. Долларын ханш тогтворжсоноор Монгол төгрөгийн ханш ч өснө.
- Саяхан манай гол гүйлгээ хийдэг долоон банкийг эрсдэлтэй банкны тоонд орууллаа. Энэ нь маш сөрөг нөлөөтэй гэж харж байна?
- Энэ бол маш муу үзүүлэлт. Эдгээр банкнууд нь гадаад харилцааны хүрээнд хямд мөнгө олж авах нөхцөл боломжууд нь хумигдчихна. Эрсдэлтэй банкны тоонд орсон бол хямд мөнгө өгөхгүй. Бага мөнгийг өндөр хүүтэй өгөхийг л бодно. Үүнээс үүдэн манай банкнуудын зээлийн хүү буурахгүй байх нөхцөл бүрдэнэ. Зээлийн хүү буурахгүй бол хүмүүс зээл авахад хүнд болж, эдийн засагт дарамттай болж эхэлнэ. Энэ нь маш ноцтой үр дагавартай. Гэхдээ эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөж, гаднаас валют орж ирснээр энэ нь засагдах байх гэж бодож байна. Мөн орон сууцны ипотекийн зээлийг тодорхой төвшинд хязгаарлах хэрэгтэй. Гол нь чанаргүй зээл нэмэгдэхээс хүмүүс эмээж байгаа.
- Тэгэхээр ипотекийн зээл нь нэг талдаа иргэдэд тустай боловч нөгөө талдаа хохиролтой гэсэн үг үү?
- Тодорхой хүмүүсийн зорилгыг хангаж байгаа нь сайхан. Гэхдээ өнөөдрийн санхүүгийн боломжоосоо илүү хүмүүсийн тансаглал нь хэтрээд байвал манай эдийн засаг, банк өөдлөхгүй, санхүүгийн хувьд ч тогтвортой байж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэт их чадвар багатай хүмүүст зээл өгснөөр зээлээ авсан хүмүүс зээлээ төлж чадахгүйд хүрч, чанаргүй зээл болсноор банк дампуурах эрсдэл үүснэ. Ипотекийн зээлээс үүдэн орлого багатай хүмүүс зээл авах хандлага их байна. Энэ нь чанаргүй зээл өсөх магадлалыг харуулж байгаа юм. Тэгэхээр хэсэг хугацаанд хүлээж байгаад эдгээр хүмүүсийн орлого өсөх үед ипотекийн зээлийг өгөх хэрэгтэй. Тухайлбал, 400 мянган төгрөгний цалинтай хүн 700 мянган төгрөгний цалинтай болох үед. Гэтэл эдгээр хүмүүс хэрэгцээнийхээ үүднээс өнөөдөр орох гээд байна. Тэгэхээр хүмүүс санхүүгийн боломжондоо захирагдаж, амьдралын тансаг байдлаа хангах ёстой. Хүмүүсийн хүслээр тансаг байдал руугаа хандах нь түргэвчлээд санхүүгийн боломжоо харахгүй байна. Ийм учраас тодорхой төвшинд хязгаарлаж аажмаар явуулах хэрэгтэй.
- Эдийн засгийн хямралаас гол гарах гарц нь иргэд эдийн засгийн боловсрол эзэмших гэлээ. Гэвч иргэн бүр боловсрол эзэмших боломжоор хангагдаж чадахгүй. Тэгэхээр үүнийг хэрхэн шийдэх вэ?
- Хямралаас гарах гарцыг иргэдийн эдийн засгийн боловсрол, хүмүүжилтэй болгосноор гарна гэж харж байгаа. Мэдээжийн хэрэг энэ хугацаанд Төр засаг хямралаас гарах тодорхой арга хэмжээ авна. Гэхдээ энэ нь богино хугацааны үр дүндээ чиглэнэ. Урт хугацааны үр дүндээ Монголын ард иргэд эдийн засгийн боловсролтой болвол бизнес эрхэлж, өөрсдийн амьдралаа авч явж чаддаг болно гэж харж байна. Сургуулиар эдийн засгийн боловсрол эзэмшинэ гэсэн ойлголт байж болохгүй. Тиймээс хүмүүс рүү чиглэсэн сургалтыг эдийн засгийн сургалтыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр иргэд эдийн засгийн боловсролыг эзэмшинэ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам
Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: -Цус шингэлэх, Холестрин бууруулах, ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас: 96665038. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Zow bn sollariin hansh buurna gj bodoj bn mongoljuud tom tosluude hodolgoh heregt
Zow bn sollariin hansh buurna gj bodoj bn mongoljuud tom tosluude hodolgoh heregt
жинхэнэ мэргэжилтэн хүн иймэрхүү худлаа зүйл хэзээ ч ярихгүй, тэр ялангуяа үндэслэл бүхий дүгнэл,урьдчилсан прогнозыг мэргэжилтнүүд илүү буурь суурьтай авч үздэг.Харин энэ нэг товаритш бол хэтэрхий мэргэн жараахайнуудын нэг байна
"Улаанбаатар Эрдэм" гэх эрдмийн уурхайг ийм л нэгн доктор удирддаг байжээ?Хойт солонгос хориг тавьчихлаа одооХятад улс ганцхан монголоос нүүрсээ авахаас өөр сонголт байхгүй гэх нь дэндүү гэнэн жишээ . Хятан улс оросоос зүүн талаараа холбогдсон төмөр замаар,,Австаралиас далайгаар маш их нүүрс экспортолдог. Хятадад хамгийн ойрхан нүүрсний зах зээл гэвэл яриангүй манай таван толгой орно л доо. Хэрэв юм бмчих гэж байгаа бол жаахан юм харчих аа
Hudlaa meden budilj baihaar dollariin hanshiig hoorogdood baigaa chynjuudeteigee tootsoo hiigeechee.
hutsva ediin zasagch yum bh da
Энэ залж байгааг нь ээ
эгэхээр хэсэг хугацаанд хүлээж байгаад эдгээр хүмүүсийн орлого өсөх үед ипотекийн зээлийг өгөх хэрэгтэй. Тухайлбал, 400 мянган төгрөгний цалинтай хүн 700 мянган төгрөгний цалинтай болох үед... гэх мэт үлгэр шиг юм ярьж толгой эргүүлж буй нь зээл зогсоох даалгаварын эхлэл үе байж мэдэх юм
Монгол хүн орон сууцтай болох нь энэ нөхрийн хувьд тансаглал юм байна л даа. Хэлэх ч үг алга