...
...

Ардчилсан нам сонгуулийн үеэр мөнгө тарааснаа үгүйсгэлээ

     Саяхан болж өнгөрсөн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийг АН булхайтайгаар явуулах гэж оролдоод баригдсан. Тухайлбал, АН-ын зургаан гишүүн мөнгө тараасан хэрэгт холбогдож гурав нь мөнгө тараасан нь тодорхой баримтаар нотлогдсон. Үүнийг батлах бичлэгүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. 

 


    Гэтэл АН-ын зарим нэг гишүүд үүнийг үгүйсгэсээр байна. Тус хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчид мэдэгдэл хийсэн юм. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.Баясах “АН-ын зургаан гишүүн мөнгө тараагаагүй ээ. Яг тараасан гэдгийг нь ч нотлоогүй байгаа. Эцсийн дүнгээр шийдвэрлээгүй цагт ам дамжуулж ярих хэрэггүй” гэлээ.
    Мөнгө тараасан бичлэг нь цахим ертөнцөөр нэг тархаад байхад ичихгүй худлаа ярьж байгаа нь ёстой л нэг “Ичих булчирхай” нь  өөрөөс нь ичээд алга болчихсон гэмээр. 
      Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлд: Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх 2.3-т зааснаар "сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
      Тус хуулийн 19.2 дугаар зүйлд:Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах 1-т "Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
       Тэгвэл БЗД-ийн ИТХ-ын сонгуулийн 6 тойрогт АН-аас мөнгө тараах үйлдэл гаргасан нь дээрх хуулиудыг ноцтойгоор зөрчиж байгаа юм. 

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)
  • эхлээд дарааллаараа увсын хүрэлбаатар.чойжоо 2-оо учрыг нь олоод дараа нь наадуулаа учрыг нь олбол шударга талдаа шүү

  • хууль ямар хамаатай гэж ярьдаг улсуудад ямар хамааралтай байдгийг нь үзүүлж харуулаад өг.

  • he he unemshiltei bolgoh geed hetruulsen baina.

  • Ийш чааваас. Иймэрхүү бичлэгийг хэн ч хийчихэж чадна. Энэ тэнэг сэтгүүлч сэтэртэй амьтан мэдээллийн үнэн бодит , тэнцвэртэй байдал гээчийг мэддэггүй бололтой ха ха. Энэ хүмүүсийн телевизээр ярьж байгаагаас харахад МАН арай дэндүү дээрэлхүү хандаж байгаа юм байна лээ шдэ

  • энэ бичлэг тэгээд нотолгоо мөнүү. Чойжилсүрэн, Хүрэлбаатар 2 байрны түрээс гээд мөнгө тараагаад байсан юу боллоо

  • ene an buleg t 10 20 togrog t shuu ymar hymdhan mongolchuudiig unelj bina tanai luivarchin buleg ih mongotei shuudee say songuulaar an zad segsrehgui yasan yumbe say ylsan bol aduu shig hytadruu 10 hurehgui zoosoor achigdah bisandaa

  • ogt yum oilgodoggui oilgohiig husehgui oorsdoo an gegch rezevtev gemt heregten hulgaich luivarchidiin gar hol bogs hoshnogo bolson humuusiig yugej oilgoh ve er n alich davhraga deer dorgui mash es sutahuun gej ogt medehgui ichih iig ogt martsan humuus bih yumaa ydaj ihii n yana ted ylaa shig urjdeg tehdee boon boonooroo ustgagddag n sonin

  • МАН бол бүр аймаар тараасан шүү

  • 1-р бичлэг дээр бзд-ийн 5-р хорооны монел уул хэсгийн ахлагч оюунчимэг гэдэг хүн. энэ хүн үнэн байдлыг яг хэлж байна. 2-р бичлэг дээр мөнгө тарааж байгаа хүн бол бзд 5-р хороонд оршин ссудаг алтанцоож гэдэг хүн мөн байна. үүнээс илүү нотолгоо баримт хаана байх юм бэ хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шийдээчээ.

  • Элбэгдорж ийм бусармаг үйлдлийн ард байдагаа болимоор юм даа

  • Энэнээс өөр нотлох баримт хэрэгтэй бол хол очиж хуц Элбэгдоржийн гар хөл хүзүү бөөр болсон балайнууд зайл

  • ан- д хууль дүрэм мөрдөнө гэдгийг мэдэхгүй. одоо мэдрүүлээд өг.

Онцлох мэдээ