Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаагаас 2016 онд Эргэл 12, Арбулаг 29 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ шинээр байгуулсан ба Шарга 3 талбайд сонгон шалгаруулалт явуулж байна.
Өнөөдрийн байдлаар нүүрсний давхаргын метан хийн5, шатдаг занарын 3, газрын тосны 10 нийт 18 талбайд эрлийн гэрээ байгуулаад байна. 2016 онд газрын тосны эрлийн 5 гэрээ байгуулснаар нүүрсний давхаргын метан хийн 1, шатдаг занарын 1, газрын тосны 3 талбайд эрлийн ажил эхлээд байна.
Одоогоор Тосон- Уул 19, Тамсаг 21, БХГ -97 талбайд газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Тосон – Уул 19 талбай нь 650кв.км талбайг хамрах бөгөөд 868 цооног өрөмдөж, 106 цооногоос хоногт дунджаар 170 тонн тос тус тус олборлож байна.
Өнгөрсөн хугацаанд Тосон-Уул 19, Тамсаг 21, БХГ-97 талбайгаас 5.6 сая тонн тос олборлон экспортолж, 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
А.Хишигдэлгэр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250