...
...

Оросууд живсэн машинуудыг гаргахаар болжээ

Монгол Оросын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын хамтын ажиллагааг сайжруулах уулзалт өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл далайд болсон.

Уулзалтаар хоёр тал болон холбогдох яам газрууд Байгаль нуурыг хамгаалж буй жишгээр Хөвсгөл далайг хамгаалах асуудлаар хөндөж ярилцсан байна.

Олон жил ярьж байгаа ч төдийлэн шийдэж чаддаггүй нэг асуудал бол Хөвсгөл далайд живсэн машинуудыг гаргаж, далайг цэвэрлэх тухайг мөн дээрх уулзалтаар хөндсөн байна. Одоогоор Хөвсгөл нуурын ёроолд байгаа 100 гаруй машин байгаа бөгөөд Оросын талаас тэдгээрийг гаргаж өгөхөд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болжээ. Тэдгээр машины нилээд нь шатахуун ачсан машин тул Монголын хөх сувдад хөнөөл учруулах бөгөөд даруйхан гаргах шаардлагатай байгаа юм.

Тиймээс хөрөнгө мөнгө, техник хэрэгсэл, мэргэжлийн баг зэргийг хойд хөрш хариуцахаар болжээ.

Б.Оюунжаргал

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ