...
...

Жолоочдынхоо эрхийг хамгаалахгүй байгаа Компани бүрт хатуу хариуцлага тооцно

Би говийн эгэл жирийн айлын хүүхэд. Говийн онгон дагшин байгаль эх нутгийн минь газар шороог өрөмдөн цоолж ухаж төнхөж, байгалийн баялгийг сэндийлж, гаднынхан эрх дураараа тонгочиж, хулангийн сүрэг хуулирсан эх нутгийн минь хөрсийг тэсэлж дэлбэлж буйг хараад дуугүй сууж үнэхээр чадсангүй. 

Эрдэнэс таван толгой, Энержи ресурс, Оюутолгойн орд газраас нүүрс, зэс гэх мэт ашигт малтмалыг тээвэрлэн БНХАУ-д хүргэдэг тээврийн жолооч нарын асуудлыг төр засаг анхаарах цаг нэгэнт болсон. 

Ер нь тэгээд хатуухан хэлчхэд энэ хүмүүсийн буянаар Монгол улс өрөө дарж яваа шүү.

Өндөр өртөгтэй зам хэдий ч ачааллаа дийлэхээ байсан Гашуун Сухайт авто замыг Авилгатай тэмцэх газар шалгах хэрэгтэй.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ