Хүний амьдралд мөнгө чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч учраас мөнгө олох гэж хувь хүн өөрийн хөдөлмөрөө үнэлүүлэн ажилладаг билээ. Холбоо харилцаа хөгжиж, технологийн дэвшил өдөр тутмын амьдралд хурдацтай нэвтэрч буй өнөө үед интернэтийн сүлжээ ашиглан гэрээсээ ажиллах хүмүүсийн тоо улам олширч байна. Найман жилийн өмнө буюу 2000 онд Америкт ойролцоогоор дөрвөн сая хүн гэрээсээ ажилладаг гэсэн статистик тоо байсан аж. Харин өнөөдөр энэ тоо хэд дахин нэмэгдсээр байгаа бөгөөд гол хүчин зүйл нь холбоо харилцааны дэвшилтэт технологид оршино. Урт цагаан дээр зогсдог байсан, одоо арслантай гүүрний хажууд лангуутай номны худалдаачингуудыг та мэдэж байж магадгүй. Тэд ном зарах хүмүүсээс арай хямдаар аваад буцааж зардаг. Тэгвэл Америкийн номны худалдаачид Нью Йоркийн гудамжинд биш amazon.com дээр бүх "наймаагаа" хийдэг гэхэд хэлсдэхгүй. Amazon дээр ганцхан ном ч биш, ер нь байхгүй зүйл бараг л байхгүй. Энд наймаа хийж мөнгө олдог мянга мянган хүмүүс бий. Amazon дээр худалдаа хийхэд компьютероо интернэт-д холбосон байхад л хангалттай. Өглөө ажилдаа явна, орой тарна гэх юм тэнд байхгүй. Технологи хөгжиж байгаа болохоор Монголд Amazon шиг хуудас удахгүй гарч ирч, олон хүн энд гэрээсээ ажиллах цаг удахгүй ирэх байхаа. Дэлгүүр хэсэх гэж гардаг байсан бол одоо интернэтээр гэрээсээ дэлгүүр хэсдэг болоод байна. Тийм ч учраас зөвхөн гэрээрээ жижиг зүйлс хийдэг хүмүүс интернэт ашиглан энд тэндхийн томоохон хуудсаар өөрсдийн бүтээгдхүүнээ зарах эсвэл өөрийн гэсэн хуудастай болох гэх мэтээр ажиллаж мөнгө олдог. Харин томоохон дэлгүүрүүд интернэтээр бүтээгдхүүнээ зарж борлуулах нь улам ашигтай ажиллах боломжийг олгож байгаа юм. Зах зээл нэмэгдэхээр Монголд ч гэсэн ЕЬау шиг онлайн дэлгүүр гарч, дуртай хүмүүс нь өөрсдийн бараагаа зарж эхлэх цаг тун удахгүй болно.
Зөвхөн худалдаачид ч биш, олон мэргэжилтэнгүүд гэрээсээ ажиллаж мөнгө олдог байна. үүнд нарийн мэргэжлийн хүмүүс, тэр дундаа эмч, архтектур болон санхүүгийн хүмүүс багтаж байдаг юм. Эдгээр мэргэжилтэнгүүд өөрсдийн салбарын байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр бүх материалаа интернэтээр хүлээж авч, авсан материал дээрээ тодорхой анализ, дүгнэлт хийн тайлан бичээд буцаах маягаар ажлаа явуулдаг аж. Холбоо харилцаа хөгжсөнөөр олон боломж бий болж байна. Өмнө нь видео уулзалт хийдэг, тусгайлан тоноглогдсон газар ажлын багаараа, бүлгээрээ очдог байсан бол өнөөдөр ooүoo. com гэдэг хуудаснаас програм татаад ажлын газрын менежер, захирал гээд дөрөв тавуулаа төвөггүйхэн гадны түнштэйгээ нэг зэрэг видео уулзалт хийж, ямар нэг файлыг чөлөөтэй солилцож болж байна. Тиймээс ч уулзалтанд заавал ажил дээрээ байх албагүй болж байна. Өнөөдөр Монголд валютын арилжааг интернэтээр хийдэг хүмүүс бий. Тэд бүгд гэрээсээ энэ арилжаанд оролцож мөнгө хийдэг. Ямар нэг ажил төрөлд явах албагүй бүх зүйлийг интернэтээр л гүйцэтгэнэ. Валютын энэ арилжаанд оролцоход бүх ханш Монголынхоор биш дэлхийд тогтсон ханшаар явагддаг. Тийм ч учраас бараг секунд тутам өөрчлөгдөж, ханш хэлбэлзэж байдаг. Гэрээсээ хийдэг бас нэг бизнес бол хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийх явдал юм. Гадаадад бол үнэт цаасны арилжаанд гэрээсээ оролцох боломж мөн нээлттэй байдаг. Ажлын хажуугаар онлайн холбогдож арилжаанд оролцох, эсвэл зөвхөн үнэт цаасаар дагнан гэрээсээ холбогдож оролцдог ч хүмүүс бий. Тэд үнэт цаасны ханшийн зөрүүнээс голдуу ашиг олдог ч, бас урт, дунд хугацааны хөрөнгө оруулалт хийн мөнгөө аривжуулдаг. Монголд ч гэсэн үнэт цаасны арилжаанд гэрээсээ оролцох боломж удахгүй бий болох байх гэдэгт найдаж байна. Гадаадын хөрөнгийн зах зээлд оролцох нь Америк айл өрхийн 50 хувь нь хөрөнгийн зах зээлд оролцож, ямар нэг хэмжээгээр хувьцаа худалдан авч зардаг гэсэн статистик тоо бий. Америкийн аль ч биржид оролцоход тун хялбар. Америкийн иргэн гэрээгээ бэлдээд электрон гарын үсгээ дээр нь зураад өөрийн харилцах брокер, эсвэл онлайн брокерийн компанидаа явуулахад, тухайн компани хөрөнгө оруулагчийн дансыг шууд нээж өгдөг.
Мэдээж өөрийн арилжааны дансандаа банкнаасаа мөнгө шилжүүлэх эсвэл арилжаалсан үнэт цааснаас олсон мөнгөө арилжааны данснаасаа банкан дахь данс руу шилжүүлэх аль ч боломж нь нээлттэй. Хэрэв хөрөнгө оруулагч нь онлайн брокер дилерийн компанид данстай бол интернетээр өөрөө арилжаагаа хийх боломжтой болно. Энэ нь хөрөнгө оруулагч заавал өөрийн биеэр брокер дилерийн компани дээр очиж захиалга өгөх хэлбэрээс дэвшиж, харин брокероор дамжин гэрээсээ эсвэл ажлаасаа шууд арилжаа хийж болно гэсэн үг. Арилжааны системтэй онлайн холбогдон бирж дээрх хувыдааныхаа авах болон зарах үнийг интернэтээр шууд хүлээн авах боломжтой болж байна гэдэг нь нөгөө талаас хөрөнгө оруулагчийн өмнө нь авсан хувьдаа, үнэт цаасны үнэ өссөн үед тэр дороо хувьцаагаа эсвэл авсан үнэт цаасаа худалдаж чадна. Тийм ч учраас сонирхож буй үнэт цаасны үнэ нь унасан гэж тооцоолвол, брокер дилерийн компани дээр очно, эсвэл заавал брокертойгоо холбогдож цаг алдалгүйгээр өөрийн биеэр онлайн программ ашиглан худалдан авах боломжтой болж байгаа юм. Энэхүү электрон арилжаа нь хөрөнгө оруулагчдад өмнөхөөсөө давуу тал олгодог. Хөрөнгө оруулагч онлайн брокерийн тусламжтайгаар арилжаанд оролцож байгаа тохиодолд өөрийн дансанд буй мөнгөн болон үнэт цаас хэлбэрт шилжсэн хөрөнгийн мэдээллийг шууд авч байдаг. Тийм ч учраас сонирхож буй үнэт цаасыг авахад хөрөнгө хүрэхгүй байж магадгүй гэж санаа зовох огт хэрэггүй. Тэгээд ч дансан дахь мөнгөний хэмжээ нэмж үнэт цаас авахад хүрэхгүй тохиолдолд зээлээр авч бас болдог. Тайваны Хөрөнгийн Бирж дээр оролцогч тус бүр өөрийн кредитийг брокер дилерийн компани дээрээ тодорхойлуулсан байдаг учраас хөрөнгө оруулагч хүссэн үедээ өөрийн кредитийг ашиглаж болдог. Сүүлийн үед найдвартай, шуурхай байдлаараа электрон арилжааны систем газар авч, олон биржүүд өөрсдийн системээ электрон арилжааны систем руу шилжүүлцгээж байна. Тайван дахь Полорис Секюритис бол Тайвандаа том брокер дилерийн пүүст тооцогддог.
Тэгвэл одоо энэ байгууллагын нийт харилцагчдын 60-70 хувь нь онлайнаар захиалгаа өгч, харин арав гаруй нь утсаар бусад нь биеэр ирэн захиалгаа өгч, арилжаанд оролцдог гэсэн статистик мэдээ байдаг байна. Утсаар өгч буй захиалгын хувьд бүх яриа нь бичигдэж үлддэг тул ямар нэг гомдол гарвал шууд бичлэгээ сонсох замаар гомдлыг арилгаж, маргааныг шийддэг байна. Арилжаанаас бүх олсон орлогоо шууд банк дахь дансруугаа хийж болох бөгөөд дараа нь гэрийнхээ гаднах АТМ-аас гаргаад авчихаж болно. Нэгэнт бүх зүйл электрон болохоор энэхүү дамжлагууд хурдан шуурхай явагддаг нь мэдээж юм. Брокер дилерийн компанид бүртгүүлэхээс эхлээд арилжаанд оролцох бүх процесс ажлын хоёр өдөрт багтах боломжтой гэнэ. Эцэст нь хэлэхэд электрон арилжааны систем нэвтэрч эхэлснээс хойш арилжаанд оролцогчдын хувьд онлайнаар оролцох нь утсаар болон биеэр очиж захиалга өгч арилжаанд оролцохтай харьцуулахад ямагт өесөөр иржээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Дугаар 09 /26/ Бизнес хөгжил
Гэхдээ танд FOREX ээр оролдоод хэрэггүй гэж зөвлөх байна. Эхэндээ та мөнгө хожсоор л байх болно. Сүүлд нь та юу ч үгүй хоосорч болох юм шүү ...
Бид таны арилжааны аргачлал
Арилжааны сахилга бат
Арилжааны Мөнгөний удирдалга дээр дүн шинжилгээ хийж амжилтай trader болгоход тань туслана .
https://www.facebook.com/groups/294991620959132/
Эрсдэлийн сануулга: Гадаад валютын арилжаа нь бүхий л түвшний хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлтэй ба хөшүүрэг ашигласан байдаг тул та оруулсөн хөрөнгөө хэсэгчлэн болон бүгдийг нь алдаж болно. Та уг арилжааг хийж эхлэхийн өмнө хөрөнгө оруулалтын зорилго, арилжааны туршлага, эрсдэл даах чадамж зэргийг тооцож үзэх шаардлагатай ба таны амьдралд нэн шаардлагатай санхүүгийн хөрөнгөөрөө арилжаанд оролцохгүй байх хэрэгтэй. Хэрэв та энэхүү зах зээл дээр ажиллаж байсан туршлагагүй бол санхүүгийн зөвлөгөө авах, туршилтын дансаар арилжаанд оролцож туршлага суусны дараа арилжаанд оролцох шаардлагатай.