...
...

ОУВС-аас 5,5 тэрбум ам.долларын ЗЭЭЛ авахаар болжээ

ОУВС-гийн хөтөлбөрт  хамрагдах Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэх Захирлуудын зөвлөлийн хурал урьд шөнө болж, манай улсыг “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг орны 24 захирал санал нэгтэйгээр баталжээ. 

Энэ талаар өнөөдөр Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газар хамтран дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

ОУВС-д Монгол Улс хамрагдсанаар 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар боллоо.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр" нь манай улсад гурван жилийн хугацаанд хэрэгжих юм.

Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлах ажээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ