...
...

ҮСХ: Монголчуудын сарын ДУНДАЖ цалин 959,1 мянган төгрөг байна

Үндэсний Статистикийн Хорооноос өчигдөр 2017 оны тавдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргасан байна. 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 959.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.7 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2 (1.7%) мянган төгрөгөөр нэмэгдсэн хэмээн ҮСХ-оос мэдээллээ. 

Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан 566,722 ажиллагсдын медиан цалин нь 684.8 мянган төгрөг байна гэв. 

"Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдыг тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажилтантай ААНБ-ын сарын дундаж цалин 628.6 мянган төгрөг, 10-49 ажилтантайнх 755.8 мянган төгрөг, 50-99 ажилтантайнх 866.3 мянган төгрөг, 100-199 ажилтантайнх 984.6 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажилтантайнх 1 сая 391.2 мянган төгрөг байна" хэмээсэн юм. 

Ажиллагсдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2 сая 481.2 мянган төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 600.6 мянган төгрөг байна гэлээ. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (14)

Онцлох мэдээ