...
...

Хашааны газар нь 400 ам метр бол зээлд хамрагдах боломжтой

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилгоор 1, 2-р бүсэд буюу гэр хороололд оршин сууж байгаа иргэдэд ипотекийн зээлийн  урьдчилгаа 30 хувийн төлбөрийн санхүүжилт олгох ажил үргэлжилж байна. 

Өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд 1000 гаруй иргэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаад байна.

Тус зээлд хамрагдах хүсэлтэй иргэд өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. 

Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 500 м2-аас доошгүй байна гэж заасан.

Тэгвэл энэ нь тус төсөлд хамрагдах хүсэлтэй олон иргэдийг хохироож байгаа тухай гомдол санал ирсэн учраас тус заалтыг 400м2 болгон бууруулжээ.

Мөн хүсэлт гаргасан иргэд ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангах, худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байхыг сануулжээ.

А.Тэмүүл

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Банкууд 8% зээл олгохгүй байхад наадах чинь хир бодит юм бэ?? Бат үүлийн үеийнх шиг иргэд байшингаа газарт оруулж байсан.Одооч байргүй бгаа сурагтай. Банкуудыг харсаар газар ч үгүй байр ч үгүй болох вий дээ. Миний бие гэрээ байшин барих гээд бтал энэ журмыг хараад байшингаа барихаа зогсоогоод байна?Одоо өвөл боллоо.Одоо яавал зохилтой вэ?

Онцлох мэдээ