...
...

ГХ-ны сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, гадаад худалдаанд тулгамдаж буй асуудлуудын талаар  санал солилцов.

Уулзалтын үеэр Д.Цогтбаатар сайд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд Гадаад харилцааны яам, дипломат төлөөлөгчдийн газрууд үндэсний бизнес эрхлэгчдэд холбогдох дэмжлэг үзүүлэхийг онцолж, тулгамдаж буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдэв.  

Уулзалтыг МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандартчилал хэмжил зүйн газрын удирдах албан тушаалтнууд болон салбар салбарын 150 гаруй бизнес эрхлэгчид оролцов.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Консул золзаяа.болд нар хуивалдан албаны машиныг нууж хувьдаа авчихсан.визний наймаа эд нар зохион байгуулалттайгаар 3 гэр бүлийн бизнэс болчихож.үндэсээр нь эднийг солихгүй бол бүр дэндэж байна. Үндсэн ажлуудаа бүр орхиж төвдөө худлаа мэдээ өгч.шалгалт ирвэл архидуулж.бэлэг өгөөд л явуулчина.шалгалт ч гэж шалгалтууд.мөнгө үрсэн хэдэн гарууд ирдэг гэж ГХЯ д мэдээлэл иржээ.үүнии мөрөөр САЙД та ажиллах нь гарцаагүй бөгөөд үүрэг чинь.уулзалт хүлээн авалтуудаасаа илүү наад ажилтнууддаа анхаарал тавь.хөөе Цогтбаатар аа. Эрээнд иргэд чинь нохойноос дор ад үзэгдэж дарлуулж байна.

  • Эрээний консулынхан бизнэсиинхэнд их саад болж визээ 7 хонуулж.дээр нь 200 юань нэг хүнд нэмж хохироож байна.2 дэд консул гэж залуучууд ээлжилэн луйвар хиих юм.визний ажилтан нь байсаар байтал энэ 2 залуу ажлаа ч хиихгүй визчин хиигээд монгол иргэдээ хэл амаар доромжлох.салаавч өгч хараал урсгаж байгаа нь хятадын мэдээлэлийн хэрэгсэлээр гарч байна.улсынхаа нэр хүндийг боддоггүй Болд гэх мэт хүмүүсийг энэ ажлаас яаралтай зайлуул сайд аа.

Онцлох мэдээ