ОУВС ийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үргэлжлэхээр болсоныг ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахдаа албан ёсоор дуулгасан нь баярт мэдээ байлаа. ОУВС-ийн хөтөлбөр үргэлжлэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан гэдгийг тэрээр хэлсэн. Энэ үед ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон дариудаа ОУВС-ийн захирал Кристин Лагердад хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидал илгээсэн нь цаг үеээ олсон зөв зүйл болсон гэж онцолсон байна. Энэ нь 2017 оны 6 сараас хойш үүссэн тодорхойгүй нөхцөл байдалд шийдвэрлэх нөлөө үзүүлсэнийг ОУВС-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб албан ёсоор хэллээ. Ингэснээр эргэлзээнд ороод байсан донор орнууд болон хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгох болсон байна. Энэ бүх зүйл дээр суурилсаны үндсэн дээр Монгол улсын засгийн газрын бонд хэн ч төсөөлөөгүй үр дүн үзүүлж 800 сая доллар босгосоныг мөн тодотгосон байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ene hun yronhii said bolohoosoo umnu ch olon ulstai hamtiin ajillagaa, mongoliin tsaashdiin hugjliin tuluu ajillasaar l baisan. Odoo bur ch ih yum hiih bailgui
Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь дээр л дээ
Zuw xvn garsan. Munxag turiig sergej chadna gej ard irged itgel xvleelgej baina.