...
...

С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг маань умайтай нь хамт авчихсан байсан

 

Сошл орчинд “Хайрт ээжид минь амьдрал бэлэглээч” нэртэй хандивын аяныг өрнүүлж буй Сампилын Болорчимэгтэй уулзахаар зорин очлоо. Биднийг очиход  өөрөө хэвтэрт байж 10 сартай бяцхан хүүгээ унтуулах гээд  чадан ядан тэвэрсэн дүр зураг сэтгэл шимшрүүлснийг нуух юун.

 

Бие нь нь гайгүй юу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

 

Намайг Сампилын Болорчимэг гэдэг. 44 настай. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Улсад 26 жил ажилласан,Тэр дундаа татварын албанд 10 жил  ажилласан.  Хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн татварын албанд байцаагчаар ажиллаж байгаад бие маань өвдөж хэвтэрт орсон.

 

Таны яг юу өвдөө вэ?

 

Бага хүүгээ төрүүлэх гэж байгаад ийм байдалд хүрсэн. 7 сартай жирэмсэн байхад гэнэт гэдэс  өвдөөд   Эх нялхаст үзүүлтэл  нойр булчирхайны үрэвсэл байж магадгүй гээд 1-р эмнэлгийн эмч нарыг дуудаж  үзүүлсэн. Тэд нойр булчирхай юм шиг байна гэж хэлчихээд  явчихсан. 3 хоногийн дараа явж чадахаа больж, бөөлжиж,  гар хөл татаж эхэлсэн. Тэгээд дахин  1-р эмнэлгийн эмч нарыг дуудаж үзүүлтэл маш муудсан байна. Хүүхдийг нь кесарево хагалгаагаар ав, бид нар үргэлжлүүлээд мэс засал хийе гээд хагалгаа хийсэн. 8 сартай байхад нь кесарево хийж хагалуулна гэдэгт их л санаа зовниж байлаа. Би ч яахав, үр минь амьдраасай гэж бодож байсан. Азаар  3 кг 200гр эрүүл саруул хүү  мэндэлсэн дээ.

 

Хагалгаа тухайн үедээ амжилттай болсон уу?

 

2017 оны нэгдүгээр сарын 21-нд бага хүүгээ кесареваар /хийсвэр/ төрүүлж,  үргэлжлүүлээд хагалгаанд орсон.Тэгэхдээ гэдэсний түгжрэл байна гэж оношлогдсон ч хагалгаа төдийлөн амжилттай  болоогүй. Төрснөөс хойш миний гэдэс 7  хоног огт ажиллаагүй.  Улам хөөж, нүд хавагнасан. Ингээд Эх нялхасынхан өөрсдийнхөө машинд суулгаад 1-р эмнэлэгт дахин хүргэж өгсөн. Гэтэл нэгдүгээр эмнэлгийн эрхлэгч нь  анх хагалгаа хийсэн эмчтэй цуг Эх нялхаст хагалгаа хийе  гээд намайг буцаасан юм. Ингээд  21-нд эхний хагалгаандаа ороод, 28-нд дахиад хагалгаанд орсон.

 

 

Дахин гэдэсний хагалгаанд орсон гэсэн үг үү?

 

Кесарево /хийсвэр/ хагалгаа хийхэд нугасаар мэдээ алдуулж  үргэлжлүүлээд хагалгаа хийхэд нь унтуулдаг тариа хийдэг юм байна. Унтахынхаа өмнө би эмчээс юу болсон бэ гэж асуухад түгжрэл  л юм шиг байна, тэрийг нь  аваад болоо гэж хэлсэн. Хагалгаа дууссаны дараа гэдэсний түгжрэл байсан байна.  аваад залгасан одоо зүгээр гэж хэлсэн.  Ингэхдээ надад нарийн гэдсийг нь хөндлөн залгачихсан гэж хэлсэн. Гэтэл нарийн гэдсийг маань тайрч авсныг Эх нялхасын эмч нар хэлэхэд мэдсэн. Ийм зүйл болсныг үнэхээр мэдээгүй байсан.

Надад бол одоо ходоодноос нарийн гэдэс хүртэл 20 см үлдээд байгаа шдээ. Бүдүүн гэдэсний 3/1 нь байхгүй, 3/2 нь л үлдчихээд байна.  

 

 

Нэгдүгээр эмнэлгийн хагалгааны эмч  нар алдаа гаргасан гэж ойлгож болох уу?

 

Эмчийн буруу гэж хэлэхэд бас хэцүү. 1-р эмнэлгийн эмч нар Эх нялхас дээр ирж хагалгаа хийсэн. Өөр газар, өөр нөхцөлд, ийм хүнд байхад хагалгааг хийсэн нь харин буруу болсон гэж би үзэж байгаа.  Хамгийн гол нь 2 дахь хагалгаан дээр  нарийн гэдсийг маань  умайтай хамт авчихсан байсан. Манай ар гэрийнхэнд ч энэ талаар урьдчилж  дуулгаагүй байсан.  Тэгээд 4 сарын дараа залгах боломжтой гэсэн юм. Манай гэрийнхэн болоод надад үнэн учрыг нь анхнаас нь хэлчихсэн байсан бол  гомдолгүй байх байлаа. Гэтэл анхнаасаа тайраагүй гэж  хэлсэн.

 

Хагалгаа хийсэн эмч нар дээрээ 4 сарын дараа очиж залгуулж болоогүй юм уу?

 

Тэд нар  бол  залгаад өгье гэсэн. Би гэхдээ очоогүй. Яагаад гэхээр буцаад залгуулаад, эргээд задарчихсан гэдэс нь онгорхой, өтгөн нь гоожчихсон хүмүүс зөндөө байдаг юм билээ. Ингэсээр сүүлдээ шингэн нь гоожсоор байгаад бөөрөө хүртэл авахуулсан хүн байна. Итгэхэд их бэрх байсан учраас очихыг хүсээгүй юм.

 

Өөр эмнэлгүүдээр явж үзсэн үү?

 

Би Монголын нэр хүндтэй гэсэн бүх эмнэлгээр явсан. Мөн Хөх хот, Бээжин хүртэл орсон. Харамсалтай нь тэд бүгд л нэг онош хэлж байсан. Хэтэрхий их тайраад хаячихсан байна. Бид эмчлэх боломжгүй гэж байсан. Итгэл найдвар маань бараг л тасрахын даваан дээр цуг группт орсон хүн маань “Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлал”-ын өдөрлөг болж байна, тийшээ юу ч гэсэн очоод үз гэж зөвлөсөн.

 

 

 

Солонгос эмч нар туслах боломжтой гэж үзжээ?

 

Нарийн гэдсийг орлуулж оронд  нь хиймэл гуурс буюу шланк бүдүүн гэдэс рүү нь залгах боломжтой гэж хэлсэн.

 

Хагалгааны үнийг судалж үзсэн үү?

 

130-150 саяд хийнэ гэсэн. Азаар  “Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлал”-ын өдөрлөг  болж, 50 хувийг нь хөнгөлж  70 саяд багтаад хагалгааг хийнэ  гэсэн хариуг авсан. 150 саяас 70 сая хүртэл хямдарсан болохоор яаж ийж байгаад хагалгаанд оръё гэж зориглоод дээрх   хандивын аяныг эхлүүлсэн.

 

Одоогоор биеийн байдал нь хэр байна. Ямар эмчилгээ хийлгэж байна вэ?

 

7 сар хэвтэрт байна. Дусал, уураг тариагаар л амь зогоож байна даа. Нялх хүүхэдтэй болохоор 2-3 хүний асаргаа орно. Өвдөхөөсөө өмнө 69 кг байсан, одоо  тураад 39 кг болсон.  Өдөр өдрөөр улам л турж байна. Өөрт маань ч  мэдрэгддэг../уйлав/

 

Гэр бүлийнхээ хүнийг  танилцуулахгүй юу?

 

Нөхөр  маань Төв аймгийн Жаргалант суманд байрладаг Онцгой байдлын салбарт давтан сувилалын газар ажилладаг. 24/48  цагаар ажилладаг. Амрах хоёр өдрөө хүү, бид хоёрыг асарна.Том охин маань “Санхүү эдийн засгийн дээд” сургуульд сурдаг байсан. Ээжийгээ өвдснөөс хойш  2 жилийн чөлөө авсан.  Одоо дүүгээ хараад, давхар ээжийгээ  сахина. Хоёр дахь охин минь 15 настай.  Өглөө нь хичээлдээ явж,  өдөр нь надад туслаад байж байна.

 

 

Том охин эзгүй байх шиг  байна. Гадуур яваа юу?

 

Том охин маань миний таньдаг мэддэг найз, нөхөд хамаатан садантай нийлж хандивын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Одоогоор  билетээ зарах гээд л гадуур явж байгаа.

 

Тоглолт хэзээ болох вэ билет борлуулалт хэр байна

 

Улаанбаатар паласын концертийн их танхимд 11 сарын 30-нд 19:00 цагаас болно. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хамт олон маань 1500 билет авч тусалсан. Одоогоор  1000 гаруй билет үлдсэн гэж охин маань хэлсэн.

 

 

Одоогоор хэчнээн төгрөг хандивын дансанд  нь цугларсан бэ?

 

5 сая гаруй төгрөг цугларсан. Монголын ард түмэн минь үнэхээр сайхан сэтгэлтэй юм гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдрээд сууж байна даа. Танихгүй хэрнээ л хурдан эдгээрэй л гээд мессеж илгээж байна. Мобикомын хэрэглэгчид бас “Candy”-гээ шилжүүлж дэмжиж байгаа юм. Би дугааруудыг нь тэмдэглэж аваад, эмчилгээнд яваад ирснийхээ дараа бүх хүмүүс рүү тус тусад нь мессеж явуулна гэж бодож байгаа.

 

“Candy”шилжүүлж болно гэсэн үү?

 

Тийм ээ. Мобикомын хэрэглэгчид “candy”-гээ  шилжүүлж их буян болж байгаа

 

.

Явуулах зааврыг нь та хэлж өгөөч?

 

Мобикомын хэрэглэгч 99651868-руу / миний дугаар байгаа юм/ явуулах “candy”-ны хэмжээгээ бичээд 555-руу илгээж болно.  Тэр нь буцаагаад мөнгө болгоод авчих боломжтой юм билээ.

Тэрбээр цааш яриагаа үргэлжлүүлэн,  “5 , 10 жил  нас нэмчихвэл  хүүгээ сургуульд орохыг нь харчих юмсан гээд хорогдоод байдаг юм байна. Хүүгээсээ гадна шилжилтийн  насны охинтой болохоор энэ хоёрыгоо харахаар сэтгэл өвдөж байна. Энэ сайхан хүмүүсийн буянаар хиймэл гуурсыг нь залгуулаад хүүхдээ нэг сургуульд оруулчих юмсан гэж бодогдох юм. Хүн чинь бас шуналтай амьтан юмаа. Хэлд орж, хөлд орохыг харчихвал боллоо доо  гэж бодож байсан бол одоо сургуульд орохыг нь хармаар санагддаг юм байна” хэмээн нулимс цийлэгнүүлэн ярьсан юм.

 

Та бүхэн С.Болорчимэгт туслахыг хүсвэл:

Хаан банк: 5034902594 С.Болорчимэг
Төрийн банк: 104500785828 С.Болорчимэг  тус тус хандивын дансанд
Утас: 91882868, 99651868, 88809089  холбогдоно уу

 

Ярилцсан: Д.Атарцэцэг

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (20)
  • zorigtoi bai dvv mini

  • ходоод гэдэсний талын мэс заслын асуудал гарвал Сонгодо эмнэлэгт хандаж байгаарай хүмүүсээ. тэнд хамгийн сайн эмч нар ажилладаг юм шүү.

  • Эрүүл байна гэдэг хамгиин баян шүү . Эдгэнээ минии дүү сэтгэл зүрхээрээ өөдрөг байгаарай өөдрөг бодол тээгээрээ амжилт

  • Бидний хүн чанарыг социализм аваад үлдчихэв үү капитализм аваад хаячихав уу

  • Манай эмч нар хариуцлагагүй, сэтгэлгүй, гар харах дуртай.

  • 3 сайхан үрийнх нь заяа түшээд босоод ирнээ, миний дүү сэтгэлийн тэнхээтэй байгаарай, сайхан гэр бүлтэй юм байна ш дээ, эгчид нь 7000 candy байснаа явууллаа, далайд дусал нэмэр

  • Бодол бүхнийг биелүүлдэг. Сэтгэлээ хатамжилж тэнхээтэй байгаарай.

  • манай эмнэлэгийн салбарт ажлынхаа талаар юу ч мэдэхгүй хэсэг эмч нар байна аа ялангуяа 1-р эмнэлэгийн эмч нар дунд байна нуугаад яахав ийм чадваргүй ард иргэдэд гай болсон нөхдүүдийг зайлуулах хэрэгтэй гомдол гаргаад шалгуулах хэрэгтэй

  • Naadah chin gagui mes zasal, gadaadad bol dor ny zalgachih baikh, eeree setgelin hattai baidag yum shuu, Mungenii asuudal bolnoo duu min ,amid l bailkh heregtei

  • Setgeleer bitgii unaarai bvh zvil saihan blnoo

  • Хүүхдийн буян заяа түшиж эрүүл болноо. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай.

  • эдгэрнээ сэтгэлийн тэнхээтэй байгаарай

  • Хурдан эдгээрэй,Сайхан үр хүүхдүүд сайн хань ,Монгол эх орон,сэтгэл сайтай ард түмэн нь хүлээж байгаа шүү.Удахгүй хөл дээрээ босч ажилдаа орох болтугай

  • Zaaval edrenee setgeleer btgii unaarai xuuxduudin chin zaya tushine bi yag cham shig nariin gedesee 60 tairuulsan bucaj zalguulaad odoo ajil xiigeed sain xani ur xuuxediinxe xamt baigaa chamd gesen saixan neg udur irne bitgii uvchniixu toloo buuj uguurei ajilaa taraad xaan banknii dansand setgeliin demee xandivlna Dungaamaa

  • Сайхан эрүүл саруул хүүхдүүдийнхээ хажууд аз жаргалтай инээмсэглээд байх өдөр ирнэ ээ. Хүү нь хөөрхөн юм аа. Эрүүл энхийг хүсье.

  • Эрүүл энхийг хүсье! Гэдэс наалдас саажилт ихтэй түгжирсэн байснаас нарийн гэдэс тайрч гэдэс гаргасан байх. Буцаагаад залгахгүй бол хоол тэжээлийн дутагдалд ордог. Гэдэс залгах хагалгааг манайхан ихээр хийдэг шүү дээ. Одоо бол аппаратаар залгадаг, хүндрэл гарах нь ч багассан шүү дээ. 2 жил гэдэг үнэхээр их хугацаа алдсан бна. Гэдэс гаргаснаас хойш 6 сарын дараа залгахад үрэвсэл наалдас намжсан хүндрэл гарах нь багассан байдаг

  • Eruul enkhiig husie. Huuhdiin zaya tushij edgene ee.

  • yaj iigeed davaad garaarai.

  • chadaltai bol tom tuslah yumsan gehdee candy shiljuuleyee

Онцлох мэдээ