2007 оны 4-р сард Land Сruiser 200 нь Нью-Йорк-д зохиогдсон автомашины үзэсгэлэн дээр анх танилцуулагдсан ба тухайн оныхоо 9-р сараас худалдаанд гарч эхэлсэн юм. 2008 онд Land Cruiser цувралыг бүрэн шинэчилж өгсөн бөгөөд үүн дээр илүү хүчирхэг V8 хөдөлгүүр болоод сайжруулсан жолоодлого, шинэ дээд зэрэглэлийн люкс байдал, аюулгүй байдлыг сайжруулсан юм.
Тоёота компанийн түүхийн хуудаснаа урт удаан хугацаанд нэрээ мөнхөлсөн Land Cruiser өнөөдрийг хүртэл хэд хэдэн үеийг дамжин өнгөрөөд байгаа ба энэ шинэчлэлтээрээ түүнийг илүү том, илүү люкс, илүү хүчирхэг, мөн илүү үнэтэй болгон зах зээлд гаргасан билээ.
60 жилийн ойн хязгаарлагдмал хувилбартай Land Cruiser 200 цуврал нь дараах шинж тэмдгүүдээр бусдаас ялгардаг. Үүнд: лого, саарал өнгийн хэвтээ ачаа, их биеийн өнгөтэй шаврын хаалт, дрожон хивсэнцэр, түлхүүрний гэр, босго дээр байрлах 60 жилийн бичээс, тусгай металл цэнхэр их биеийн өнгийн сонголт, салонд байрлах 60 жилийн лого, мэдрэгчтэй дууны систем, VXR загварын жолоочийн суудал нь даавуун материалтай зэрэг зүйлс орно.
Мөн Араб-д Land Сruiser 200 цуврал нь 11 өнгийн сонголттойгоор худалдаалдаг бол, Хойд Америкт 8 өнгийн сонголттойгоор худалдаалж байна. 2016 оны 8-р сарын 17-ны өдөр Японы Осака-д хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн Land Cruiser 200 загварыг танилцуулсан. Энэ удаагийн шинэчлэлт нь явц дундын 2 дахь шинэчлэлт бөгөөд аюулгүйн хэд хэдэн системийг нэмэлтээр санал болгож байгаагаар онцлог байсан юм.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
тэнгэрлэг унаадаа. Тун удахгүй чи минийх болноооо
Бага багаар үнэгүй биткойн цуглуулахыг хүсвэл доорх сайт бүртгүүлээрэй. Хамгийн найдвартай сайт https://btcclicks.com/?r=e2567160 - Surf Ads гэсэн линк рүү орж гарч ирсэн линкүүд дээр нэг нэгээр нь дараад тодорхой хугацааны дараа капча бөглөөд койн цуглуулна. Сурталчилгаанууд байнга нэмэгдэж байдаг.
Bayarllaa how awch ogoorei martwaa
buh mongol erchuuded avch ugnuu