“JCI Монгол” байгууллагаас санаачлан “JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR’’ олон улсын бизнес үзэсгэлэнг ирэх тавдугаар сарын 2,3-ны өдөр Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд Япон, Солонгос, Тайвань, Хонг Конг, Герман, ОХУ, Итали зэрэг долоон орны 40 гаруй компани, Монголын 60 орчим компани, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцохоор болжээ.
“JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR” олон үзэсгэлэнгийн гол зорилго нь Монголынхоо бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлж, гадны зах зээлд гарахад холбогч гүүр нь болох юм. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар JCI байгууллагын гишүүдийн бизнесийн хамтын ажиллагааг эхлүүлэх, үндэсний брэндүүдийг гадны зах зээлд гаргах, гадаадын хөрөнгө оруулалт босгох, олон улсын хамтын ажиллагаа, бизнес түншлэлийг дэмжих зэрэг маш их ач холбогдол, үр дүнтэй билээ.
Дашрамд дуулгахад “JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR” үзэсгэлэнгийн хамрах хүрээ нь зөвхөн бизнесийн байгууллагаар хязгаарлагдахгүй бөгөөд оролцох сонирхолтой хүн бүрm нээлттэй юм. Мөн тус үзэсгэлэнгийн үеэр "ХҮННҮ МОЛЛ" худалдааны төвийн брэнд бараанууд онцгой хямдрал зарлаж, үзвэрийн үнэ 50 хувь хямдрах ажээ.
Б.Баргужин
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:-------------------------------------- http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00
ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:----- http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00