...
...

Террорист гэмт хэрэгтнүүдэд шийтгэл ногдуулжээ

Марокко улсын террорист хэргийн шүүхээс терроризмтой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 11 хүнд 6-20 жил шоронд хорих ял ногдуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Өнгөрсөн онд Марокко улсын хойд хэсэгт орших Танжиер болон Мекнес зэрэг хотод явуулсан цагдаагийн тусгай ажиллагааны үеэр дээрх гэмт хэрэгтнүүдийг баривчилсан байна.

Уг гэмт хэрэгтнүүдийг террорист бүлгэм байгуулсан, терроризмыг дэмжсэн хийгээд олон нийтэд сурталчилсан хэргээр ялласан бөгөөд тэдгээрийн хоёрт нь 20 жил, долоод нь 15 жил, үлдсэн хоёрт нь 6 жил шоронд хорих ялыг тус тус оноосон аж.

эх сурвалж Ugluu.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ