...
...

Б.Энх-Амгалан сайд “Эх үрсийн баяр”-аар өвөрмөц бэлэг гардууллаа

“Эх үрсийн баяр”-аар хүүхдийн бэлэг сэлт гардуулж байгаа харагддагаас хүмүүст гэр бэлэглэж байсан тохиолдол тэр бүрий байгаагүй болов уу. Тэгвэл УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны иргэн н.Оюунчимэг, 10 дугаар хорооны иргэн Н.Батцэцэг, 14 дүгээр хорооны иргэн н.Гандөл, 16 дугаар хорооны иргэн Г.Лхамжав, Д.Мөнхбадрал нарт таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан өгсөн нь хамгийн өвөрмөц бэлэг байв.

Үүнээс гадна Б.Энх-Амгалан сайд “Эх үрсийн баяр”-ыг угтан “Бүлтээхэй дэгдээхэй хоёртой хамтдаа” баярын арга хэмжээ зохион байгууллаа. Хүүхэд багачууд маань дуутай хууртай, амтат зайрмагтай, тоглоом наадамтай, Хүүхэлдэйн театрын уран бүтээлч ах эгч нартайгаа хоёр өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн юм. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хороодын 4500 гаруй хүүхэд хамрагдан хөл хөдөлгөөнтэй, хөөр дүүрэн баярлав. Энэ үеэр Б.Энх-Амгалан сайд тойргийнхоо бага насны 3500 хүүхдэд баярын бэлэг, мэндчилгээгээ хүргэсэн юм. Хамгийн гол нь “Эх үрсийн баяр”-аар өрх айлд гэр бэлэглэсэн нь өвөрмөц бэлэг төдийгүй тавын таван өрх айлд хамгийн том баяр жаргалыг бэлэглэсэн явдал байв.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ