...
...

SOLAR ECLIPSE шоуны найзуудын багц худалдаанд гарчээ

Steppe arena, Steppe amusement-н хамтран SOLAR ECLIPSE хэмээх Азийн шилдэг DJ нарын шоу тоглолт зохион байгуулах гэж байгаа билээ. Ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдах тус тоглолтод дэлхийн алдартай клубууд болон томоохон хөгжмийн фестивалиуд дээр өөрсдийн сетүүдийг танилцуулдаг дэлхийн шилдэг DJ нар хүрэлцэн ирж электро хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх болно. 

Тус тоглолтын Earlybird тасалбар хэдийнэ худалдаалагдаж дууссан бол Friends pack буюу найзуудын багц худалдаанд гарчээ. Их хотын залуустай хамт нэгэн үдшийг доргиж өнгөрүүлэхээр DJ Biliguudei (mn), Bongbongquayquya (vn), Di Linh (vn), DJ Hi-C (jp), Dj Maria (jp), Dj Nasa (cn), Manikk (vn) нар хүрэлцэн ирж өөрсдийн өнгө төрхийг илэрхийлэх уран бүтээлүүдээсээ толилуулна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Solar Eclipse  цахим хуудсаар авах боломжтой бол тасалбарыг aicsteppearena.mn болон shoppy.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ