...
...

ОХУ-ын Элчин сайдын яаманд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв

Өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, тус улсын яам, агентлагуудын эмэгтэй төлөөлөгчид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, Оросын элэг нэгтнүүд, Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчид, сэтгүүлчид оролцов.

Элчин сайд А.Н.Евсиков хүндэт зочдод хандан үг хэлэхдээ:

«Эмэгтэйчүүдийг, эхчүүдийг дээдлэн хүндэтгэх нь хөгжил цэцэглэлтэд тэмүүлсэн аливаа эрүүл нийгэмд хамгийн чухал үнэт зүйл хэмээн тооцогддог учраас энэхүү баяр нь маш өвөрмөц халуун дулааныг бидэнд өгч, буян гэгээлэг, чин сэтгэлийн мэдрэмж төрүүлдэг баяр юм шүү.

Өдөр тутмын ажил амьдралын тойрогт эрэгтэйчүүд бид бүхэн биднийг байнга дэмжиж явдаг, өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг, гэр бүлийн гал голомтыг барьдаг эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэх үг тухайн бүрт олдохгүй, хэлэхгүй өнгөрөх нь элбэг юм.

Өнөөдөр бол энэхүү сайхан завшааныг ашиглан Та нар хамгийн сайхан, гоо үзэсгэлэнт, шилдгийн шилдэг үргэлж байдаг гэж ээждээ, эхнэртээ, дүүдээ, охиндоо, хайртай хүндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэх, биднийг эрэгтэй хүн гэж мэдрүүлж өгдөг явдалд талархалаа илэрхийлэх цаг мөнөөс мөн! Монголчууд морины чимэг эмээл, амьдралын чимэг эхнэр гэж мэргэн үг ярьдаг нь тохиолдлын зүйл биш ээ.

Мөн Элчин сайд орчин үеийн Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрх тэгш байдалд онцгой анхаарал хандуулж байгааг онцлов. «Удирдах албан тушаалд томилогдсон эмэгтэйчүүдийн тоо олширч байгаад би баяртай байна. Тэдгээрийн төлөөлөл өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирлээ. Эмэгтэйчүүд Та Монголын ард түмний шилдэг төлөөлөл, итгэл найдвар юм шүү» гэж А.Н.Евсиков хэмээлээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ