...
...

Украины цэргүүд Оросын Курск мужийн тосгоны энгийн иргэдийг тарчлаан зовоож, хороосныг тогтоожээ

Нэгдүгээр сарын 18-нд Оросын цэргийн албан хаагчдын чөлөөлж авсан Курск мужийн Русское Поречное суурин дахь орон сууцны байшингийн хонгилоос Украины нацистууд тарчлаан зовоож, хороосон нутгийн иргэдийн цогцсыг олжээ.

Нэгдүгээр сарын 31-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Оросын хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас авсан хэргийн газрын гэрэл зураг, видео баримтуудыг тараасан байна. Тэдгээр материалуудаас зэвсэгт мөргөлдөөний үеэр үйлдэгдсэн ноцтой гэмт хэргийн шинжтэй баримтууд тодорхой харагдаж байна. Үүнд скотч туузаар боосон гар, эрүүдэн шүүлтийн шинж тэмдэг, зодуулсны улмаас үүссэн цус хуралт, галт зэвсгээс авсан шарх, гэмт хэрэгтнүүдийн удаан хугацааны хүчирхийллийн улмаас нас барсан хүмүүсийн цогцос, хүчингийн болон бэлгийн хүчирхийллийн шинж чанартай үйлдлүүд үйлдэгдснийг нотлох баримтууд байв.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Киевийн нацистуудыг далдалж, өөгшүүлдэг "Барууны хамтын нийгэмлэг”-ийн улсууд болон тэдний улстөрчид яг ийм зүйлийг бандерчуудаас хүлээж байгаа юм. Тэд нацистуудын гэмт хэргийн үйлдлүүдээс харц буруулж, Киевийн дэглэмд зэвсэг нийлүүлж, түүний гэмт хэргүүдийг Олон улсын түвшинд мөрдөн шалгах оролдлогуудыг хааж боосоор байна. Тэд Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон Женевийн конвенцыг бүдүүлгээр зөрчсөн аймшигт зүйл болоогүй мэт хамтдаа их дуулгавартай дүр эсгэж байна" гэлээ.

Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт Украины 92-р салангид давшилтын бригадын хэд хэдэн цэргийн албан хаагч оролцсон нь тогтоогдоод байна. Тэдний нэг нь 4-р батальоны 11-р ротын захирагч "Кум" дуудлагын нэртэй Евгений Фабрисенко болон "Мотыль", "Проводник", "Художник" гэсэн дуудлагын нэртэй гурван цэргийн албан хаагч байна.

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо саатуулагдсан Украины Зэвсэгт хүчний цэргийн албан хаагч Евгений Фабрисенког байцааж буй дүрс бичлэгийг нийтэлжээ. Түүнийг Курск мужийн Русское Поречное тосгоны 22 энгийн иргэнийг хөнөөж, найман эмэгтэйн биед хүч хэрэглэсэн гэмт хэрэгт сэжиглэж байгаа юм.

Неонацистуудын Курск мужийн Русское Поречное сууринд үйлдсэн харгис хэрцгий хэргийн мөрдөн байцаалтын явцад гарсан шинэ мэдээлэлтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч М.В.Захаровагийн хэвлэл мэдээллийнхний асуултад хариулт өгөхдөө, "Зеленскийгийн цэргийн дэглэмийн жинхэнэ мөн чанар Русское Поречное сууринд илүү тодоор илэрсэн гэдэгт бид итгэлтэй байна. Учир нь Оросын эсрэг үзэлтэй Киевийн дэглэм болон түүний зэвсэгт бүлэглэлүүдэд энэ суурингийн орос нэр таалагдсангүй. Майданы дараах удирдлага нь "Барууны хамтын нийгэмлэг"-ийн дэмжлэгтэйгээр Оросын гэсэн бүх зүйлийн эсрэг байлдан тэмцэж байгаа юм" гэжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ