Та бидний зүрхэнд хүрсэн аялгууг сэтгэлд хоногшуулсан дуучид хамтран "Дуучнаа алдаршуулсан аялгуу 2025" нэгдсэн тоглолтоо толилуулах гэж байна.
Дуу бүхэн дурсамж өгүүлдэг. Дурсамжаараа хөглөгдөх энэхүү тоглолтод алтан үеийн арав гаруй уран бүтээлчид оролцохоос гадна залуу уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөнө.
Нэгэн цагт сэтгэл гэгэлзүүлсэн хит дуунуудаараа сонсогчдоо баярлуулж байсан дуучдаа нэхэн сануулах, тэдний алдаршуулах зорилгоор зохион байгуулагдаж буй тус тоглолтод МУАЖ Д.Самбуу, Гавьяат жүжигчин Г.Батбаяр, Ц.Өлзий-Орших, С.Вандан, Д.Дуламсүрэн, Ж.Одмаа, Э.Бүрнээбаяр, Ж.Уранчимэг, Б.Сийлэгмаа, Х.Үнэнхүү, У.Далантай, Ч.Амаржаргал, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Б.Пүрэвсүх, Э.Дашням, Ч.Нямсайхан оролцож, өөрсдийн хит болсон уран бүтээлүүдээ толилуулах гэж байна.
"Дуучнаа алдаршуулсан аялгуу 2025" нэгдсэн тоглолт энэ сарын 21-ны өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохион байгуулагдана.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250