Ардын жүжигчин, нэрт найруулагч Б.Жигжидсүрэн Дорноговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн хүний мөс чанар, хөдөөгийн амьдралын аж байдлыг харуулсан “Бурхны шарх” кино төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар танилцуулжээ. Ингэхдээ Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын уран бүтээлчдийг кинондоо тоглуулах хүсэлт тавьж, аймгийн Засаг даргын зүгээс кино бүтээл туурвихад дэмжлэг үзүүлж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Нэрт найруулагчийн “Бурхны шарх” киноны зураг авалт ирэх долоодугаар сараас эхлэх бөгөөд 2020 оны хоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно.
Кино зохиолоор дамжуулан говь нутгийн хөдөлмөрч ард түмэн, уламжлалт мал аж ахуйн онцлогийг харуулах аж. Тус аймаг нь говь тал хээрийн бүсэд багтах бөгөөд говийн гайхамшигт баян бүрдээс эхлээд найруулагчийн киног чимэх зүйл олон бий. Тухайлбал, Хамарын хийд, Хүслийн уул, Энергийн төв гээд түүх дурсгалын газрууд Дорноговь аймагт бий.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250