...
...

ДОРНОГОВЬ: Аймгийн нийт газар нутгийн 25 хувийг тусгай хамгаалалтад авлаа

2016 онд аймгийн нийт газар нутгийн 12,6 хувь тусгай хамгаалалтад байсан бол өнөөдрийн байдлаар 25 хувийг тусгай хамгаалалтад авлаа.
Тусгай хамгаалалтад авсан нийт газрын 10,2 хувь буюу 14 газрыг улсын тусгай хамгаалалтад, 3.1 хувь буюу 29 газрыг аймгийн тусгай хамгаалалтад, 11.7 хувь буюу 45 газрыг сумын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүллээ.
 
Өмнө орон нутгийн түвшинд газар нутгийг тусгай хамгаалалтад авахдаа тухайн орчны өндөрлөг цэг, уул овооны нэрээр хилийн заагийг тогтоож, талбайн хэмжээг ойролцоогоор гаргаж, олон газар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын талбайтай давхцалтай байсан нь газар нутгийг тусгай хамгаалалтад авахад хүндрэл учруулж байсан. Тусгай хамгаалалтад авах нэн шаардлагатай газар нутгуудтай давхцалтай байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шат дараатайгаар цуцлуулж ажиллалаа.
 
Цаашид аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээг нэмэгдүүлж, экологийн ач холбогдолтой, унаган төрхөөрөө байгаа болон доройтолд орж болзошгүй эмзэг экосистемтэй газар нутгийг нөхөн сэргээх, хамгаалах ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж, аймгийн нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ