Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх, гэргий Гурмеет каурын хамтаар 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2 хоногийн хугацаатай Дорноговь аймагт айлчилж, газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр зам, авто зам, ЦДАШ-ын барилга угсралтын ажлын явц болон 55МВТ хүчин чадал бүхий салхин цахилгаан станц, 30МВТ хүчин чадалтай нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай болон аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Айлчлалын хүрээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч хүндэтгэл үзүүлж, уулзалтаар Дорноговь аймгийн 5 оюутныг газрын тосны чиглэлээр, 5 оюутныг бусад чиглэлээр Энэтхэг улсад суралцуулах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг богино хугацааны сургалтад хамруулах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гадна талбайг тохижилт, зарим тоног төхөөрөмжид дэмжлэг үзүүлэх, мөн Дорноговь аймагт Энэтхэгийн кино өдрүүдийг зохион байгуулахаар боллоо.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250