“Петро чайна дачин тамсаг” ХХК 2019 онд 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байгаль орчныг хамгаалах төслийн тендерийг 12 багцад хуваан зарласан байна. Өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр энэхүү байгаль орчин хамгаалах төслийн тендер шалгаруулалтын үнэлгээний ажил нээгдлээ.
Өмнөх жилүүдэд тус компанид ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлагдсан эсэх нь тодорхойгүй, хаанахын ямар компани ажил гүйцэтгэсэн нь ч мэдээлэлгүй өнгөрдөг байсан бол Дорнод аймаг, Ашигт малтмал газрын тосны газар, Петро чайна дачин тамсаг ХХК-ний өнгөрсөн онд байгуулсан гурван талт хэлцэлд аймгийн Засаг дарга М. Бадамсүрэн энэ асуудлыг тусгаж өгсний үр дүнд тендерийг олон нийтэд нээлттэй байдлаар зарлуулж орон нутгийн компаниудад ажил гүйцэтгэх боломжийг нээж өгсөн юм. Өнөөдөр зарлагдсан 12 ажилд нийт 15 аж ахуй нэгж оролцож байгаа бөгөөд орон нутгийн 10 аж ахуй нэгж материалаа өгч сонгон шалгаруулалтад оролцож, 8 ажилд орон нутгийн 5 компани шалгарчээ. Нээллттэй сонгон шалгаруулалт жил бүр зохион байгуулагдана.
Байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай аймгийн компаниудын хувьд орон нутагтаа зарлагдаж байгаа томоохон тендерт оролцох маш том үүд хаалга нээгдэж байна гэж орон нутгийн аж ахуй нэгжүүдийн төлөөлөл энэ үеэр хэлж байлаа.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250