...
...

ДОРНОГОВЬ: Монголын хамгийн том задгай бассейныг сэргээлээ

Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад хамгийн анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан “Задгай” гэдгээрээ алдартай усан бассейны их засварын ажлыг “Доншень газрын тос Монгол” ХХК –ийн хөрөнгө оруулалтаар “Миний Сайншанд” ХХК гурван сарын дотор сэргээн засварлаж ашиглалтад орууллаа.

Анх энэ бассейныг 1952-1967 онд ажиллаж байсан нефтийн үйлдвэрийн ажилтнууд барьжээ. Уртаашаа 50 м, өргөнөөрөө 25 м, гүн нь 4 м, хүүхдийн зориулалттай хэсэг нь 0.50-1,5 м, дотор нь зааны барималтай, томчуудын хэсэгт дээрээс үсрэх тавцантай, тохилог сайхан бүтээн байгуулалт байлаа. Бассейныг тойруулан мод суулган зүлэгжүүлсэн бөгөөд эргэн тойрон сандалтай, хажууд нь хүнсний жижиг мухлаг, цайны газар ч байдаг байв. Бассейны урд хэсэгт цементэлсэн бүжгийн талбайтай, зуны дэлгэр цагт орой бүр бүжиг явуулдаг байжээ.

Монголд усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах анхны тэмцээн 1967 онд Зүүнбаян дахь энэ бассейнд болж, эмэгтэйчүүдээс Зояо буюу Алтантуяа, эрэгтэйчүүдээс Андрей нар улсын аваргаар шалгарч, эхний гурван байрыг Зүүнбаянгийн залуучууд эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан нь түүх болон тэмдэглэгджээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Ямар гое болгоо вэ? их тухлаг сайхан харагдаж бна. Эндхийн наадамд нэг удаа очиж байсан, маш гое үлээвэр хөгжимтэй сайхан наадамладагард түмэн юм билээ.

Онцлох мэдээ