Алдарт 60 тэрбумын хэргийн гол эздийн нэг Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, дуулиант хэргийнхээ талаар ам нээлээ. Засгийн эрхийг барихын тулд сонгуульд ашиглах мөнгөө гишүүдээсээ татвар хураах зарчмаар босгоно. Дараа нь энэ мөнгөний үнэд тохирсон албан тушаалуудыг хуваарилна гэсэн тохиролцоотой зурсан схем түүнийг хуулийн байгууллагын хаалгыг татахад хүргэсэн юм.
Энэ сарын 26 буюу ирэх Пүрэв гаригт 60 тэрбумын хэргийн шүүх хурал болно. Үүнээс өмнө Ц.Сандуй ил гарч, хэргийн талаар сөхөн хөндөж, бас намынхнаа хөлдөө чирэхээр шийдсэн бололтой. Өчигдөр өгсөн ярилцлагадаа Ц.Сандуй иргэн Доржзодовын санал болгосон схемийг мэдэж байсан гэдгээ хэлээд, сонгуульд ялахын тулд мөнгө босгох санаачлагуудаа тодорхой тоочсон ярианы бичлэгээ “согтуу хүний үг” хэмээн тайлбарлалаа.
Гэсэн хэдий ч өөр нэг асуултад тэр ярианы бичлэгийг эвлүүлэг хэмээн дахин мэлзэв. Мөн 60 тэрбумын схемийн асуудалд М.Энхболд дарга ямар ч хамаагүй мэтээр ярив. Ярилцлагын турш Ц.Сандуй бичлэгийг нэг бол эвлүүлэг болгон хувиргаж, эс бол 60 тэрбумын асуудал МАН-ын удирдлага У.Хүрэлсүх, Л.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын улстөрчид холбоотой мэт ойлголт өгөхийг хичээв.
Үнэн хэрэгтээ МАН-ын дарга асан М.Энхболд 60 тэрбумын яриа, санаачлага намын удирдлагын цөөн хүний хүрээнд гарч байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд, МАН-ын Хяналтын хороонд “Намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын их харамсаж байна” гэсэн санаагаа албан бичгээр илгээн, уучлал гуйсан байдаг.
Ц.Сандуйгийн тухайд ч өмнө нь намын УЗ-ийн хурал дээрээ бичлэг бодитой гэдгийг хүлээн зөвшөөрч, олон нийтэд эвлүүлэг хэмээн ойлгуулсандаа харамсал илэрхийлсэн тухай яриа явдаг. Гэвч Ц.Сандуй шүүх хурлын өмнө энэ бүгдээс бултаж, алдарт 60 тэрбумын хэргээ бусдад наахыг санаархаж, намын удирдлагуудаа гүтгэж эхэллээ.
Ц.Сандуй яагаад шүүх хурлын өмнө Ерөнхийлөгчийн телевизэд очиж, Цензургүй ярьсан бэ. Энэ асуулт энэ долоо хоногт олон нийтийн дунд, нийгмийн сүлжээнд хамгийн их яригдаж байна. Эрүүгийн 17 0200016 тоот хавтаст хэргийн эзнийг хэн Ерөнхийлөгчийн телевизийн босгоор давуулсан байх вэ?
Улс төрийн шинэ нөхцөлд дасан зохицохгүй байгаа МАНАН бүлэглэл чимээгүй бөгөөд амь бөхтэй оршиж байгаа. Бүлэглэлийн зүгээс Ц.Сандуйг шүүх хурлын өмнө ярилцлага өгүүлж, МАН-ын дотор яс хаяснаар, өөрсдийн төлөөлөл болох улсын яллагч, шүүгчдэд нөлөөлж, 60 тэрбумын эздийг аврах төлөвлөгөө боловсруулсан байж болох уу. Хэрвээ энэ таамаглал үнэн бол тэдний эцсийн зогсоол, эцсийн арга нь Ерөнхийлөгчийн телевиз байсан нь юуг хэлнэ вэ?
End neg ih emzegleed namiin nohdoo holdoo chireh gelee geed baih hereggui. Horchin Oyun-erne, Amarbayasaglan huuk nar bol super gutgegchid ni negent il bolson asuudal. 60 terbumiin geh ni yaria todii l asuudal heregjeegui biejeegui ni negent togtoogdson asuudal. Togtoogui gevel 60 terbum gegch ni heregjsen gevel ur shimiig ni hamgiin iheer hurtsen hun bol Oyun-Erdene,Hurelsuh 2 monoos mon. gartsaagui bodit unen.End yamarch hoerdmal salaa utga baihgui ee. ^0 terbum gej Dorjzodobiin tanitsuulsan shemiig unen gej eruul sogtuu ni medegdehgui yariag ni sogtuu hunii yaria gej Sandui hellee shuu dee. Hunii helsen ug uguulberiig dundaas ni oorsodoo ashiglah ugee tuuj tasdaad evluulj gutgedeg ni Oyun-Erdeniin gants chaddag ajil bizdee.Uund er gaihah yum baihgui ee