...
...

Т.Хасбаатар: УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх чадамжгүй

Монгол улсын иргэн, эрх зүйч Т.Хасбаатар өчигдөр /2019.10.15/ Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх чадамжгүй, хууль зөрчиж байна гэж үзэн хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрээр Монгол улсын үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг 5.1-т Монгол Улсын Их Хурал нь УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу сонгогдсон 76 гишүүнээс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг "Нийт гишүүн" гэж ойлгоно.Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 11.3.1. Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт /76/ гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ.

Үндсэн хуульд ч, МУҮХ-дНӨОЖ тухай хуульд ч ‘’Нийт гишүүн’’ гэж тодотгож заасан бөгөөд энэ удаагийн их хурал 75 гишүүнтэй учир Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чадамжгүй байна.

Хойшид Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих үйлдэл гаргаваас хатуу тэмцэхээ мэдэгдэв.

М.БОЛОР-ОЮУН

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

 
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ