ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.10.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ танилцууллаа.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө Б.Амархүүг хар тамхи хэрэглэж байхад нь саатуулсан. Түүнийг өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан ба Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Шүүх хурал 14:00 цагаас эхэлсэн. Түүний Хорих 461-р ангиас шууд Шүүхийн танхимд ирж байгаа гэх албан бус мэдээлэл байсан ч Б.Амархүү таксигаар шүүхийн гадна хүргүүлж ирсэн юм. Эндээс түүнийг батлан даалтад гаргасан байсныг хэвлэлийнхэн олж мэдсэн бөгөөд есдүгээр сарын 20-нд баривчлагдаж, саатуулагдсан Б.Амархүү сүүлийн 11 хоногийн хугацаанд Батлан даалтад гарсан байсныг эх сурвалж батлав. Тодруулбал, 2019.10.18-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас түүнийг хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах шийдвэрийг давхар гаргасан байжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хоёр цаг гаруй хугацаанд хэлэлцсэний эцэст 16:12 цагт шийдвэрээ гаргаж, ХОЁР ЖИЛ хугацаатай хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүх хурал Б.Амархүүгийн гэр бүлийг төлөөлж түүний эхнэрийн эгчийнх нь нөхөр болон найз нөхөд бололтой хэсэг залуус ирсэн байв.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
buruu bol buruu ug ni dajgui zaluushig baisan heleh ch ug alga
За яахав ээ хүү минь сэтгэлийн тэнхээтэй байж байгаад гараад ирээрэй. Чамайг дагаж, отож, матаж чадсан амьтан өнөө маргааш даа сайн явна л биз. Ээлж нь ирнээ. Эмээ чиний улаан фэн шүү.Чи сайн хүү.