2019 оны 11 дүгээр сарын 12-ны 08-20 цаг хүртэл
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ.
Өнөөдөр Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар, өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрснээс халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж байгааг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн бүсийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 12-14 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.