...
...

ХНХДС: Бид онол - практикийг хослуулан сургалтаа явуулахыг зорьдог

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ

Нийгмийн ажил зөвлөх үйлчилгээ 3-р курсийн оюутнуудаа энэ удаагийн практик ажлын хүрээнд хүүхдийн эрхийн конвенцийн өдрийг угтан “Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцууллаа.          

Энэхүү төвд эцэг эхийн хараа хяналтгүй,  үл хайхрах хүчирхийлэлд өртсөн 4-18 насны 90 гаруй хүүхдүүд амьдарч байна. Уг байгууллагын  зорилго  чиглэл, үндсэн үйл ажиллагаатай танилцахаас гадна нийгмийн ажилтны хүргэж буй дараах үйлчилгээнүүдтэй танилцаж  туршлага судлан мэдээлэл авлаа.

  • Хүүхэд хамгааллын гэр бүл хувилбарт үйлчилгээ,
  • Гэр бүлд эргэн нэгтгэх үйлчилгээ
  •  Хүүхэд хөгжил, боловсролын үйлчилгээ

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг бүлгийн багш, нийгмийн ажилтнууд  тойргийнхоо харьяа боловсролын байгууллагад хамруулж суралцуулдаг бөгөөд 15-18 насны залуучууд МСҮТ-үүдэд тус тус суралцуулж байна. Мөн мэргэшүүлэх, чадамж олгох сургалтуудыг өөрсдийн төвийн байранд хичээллүүлж \үсчин, гоо сайхан ,тогооч, оёдол эсгүүр \ гэх мэт сургалтуудад хамруулж мэргэжил олгож байна.

   

Гэвч тус төвийн ахлах нийгмийн ажилтан дараах асуудлыг онцолж байна. Үүнд:

  • Хүүхэд хамгааллын мэргэжилтэн дутмаг
  • Хүүхдэд олгож буй нийгмийн халамжийн мөнгөн тэтгэмж, хүүхдийн мөнгийг тус хүүхдэд нэрийн данс нээж хуримтлал үүсгэх боломжгүй байгааг цохон тэмдэглэж байлаа.

Танхимийн сургалтын мэдлэгээ  практик орчинд судлахад туслалцаа үзүүлж мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгсөн тус төвийн нийгмийн ажилтан, манай сургуулийн 2012 оны төгсөгч Н.Цолмондоо ажлын өндөр амжилтыг хүсье.

Хүүхдийн төлөөх үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Мэдээлэл бэлтгэсэн: Нийгмийн ажил зөвлөх үйлчилгээ тэнхимийн эрхлэгч М.Ариунцацрал

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ