...
...

Агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах 9 зөвлөмж

Утааны улирал аль хэдий нь хажууханд иржээ. Та бид энэ их утааны асуудлыг нэгэнт шийдэж чадахгүйгээс хойш өөрсдийн болоод хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хэнээс ч илүү хамгаалах хэрэгтэй юм. Танд зориулан доорх зөвлөмжүүдийг хүргэж байна. Хамгийн найдвартай арга бол хотоос холдох хэдий ч энэ нь ажил амьдралтай хүмүүст боломжгүй зүйл, тиймээс та доорх зөвлөгөөг өдөр бүр хэрэгжүүлээрэй.

1. Тасалгааны цэцэг
Та гэртээ, ажилдаа өөрийн амьдарч буй орчиндоо аль болох олон цэцэг тарихыг хичээгээрэй. Цэцэг нь өрөөны агаарыг байнга чийгшүүлж хүчилтөрөгчөөр таныг тэтгэж
байдаг.

2. Хөшиг
Бохидол ихтэй үед цонхоо нээх шаардлагатай бол нарийн хээтээ чүүл ашиглаж болно. Чүүлээ давхарласан ч болно. Энэ нь бүдүүн ширхэгтэй тоосонцоруудыг гэрт оруулахгүй бага байлгах боломж олгодог.

3. Салхинд гарах
Их ажлын дараа амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ хамт хоттой ойрхон эсвэл хот дотроо агаарын бохирдолгүй хэсэгт салхинд гарах нь таны уушгийг цэвэрлэх болно.

4. agaar.mn
Та www.agaar.mn сайт болон гар утасны апп хэрэглэснээр хаана өдрийн ямар цагт агаарын бохирдол ихтэй байгааг хянах боломжтой гэдгийг мэдэх үү? Тэгвэл та энэхүү апплекэйшнийг ашиглан агаарын чанар таны биед хэрхэн нөлөөлж байгааг хянаж хэзээ гадагшаа гарч болох эсэхээ ч харах боломжтой. Мөн бохирдол багатай цагт тохиромжтой газруудаар салхилаж болох юм.

5. Цэвэршүүлэгч төхөөрөмж
Өртөг өндөр байж болох ч агаар цэвэршүүлэгч төхөөрөмж тасалгааны цэцэг тарихаас илүү үр дүнтэй. Хамгийн гол нь ихэнх төхөөрөмж 2-3 жилийн найдвартай шүүлтийг санал болгодог тул худалдан авалт хийхдээ сайн судлах хэрэгтэ

6. Хүчилтөрөгчийн коктейл
Зөвхөн жирэмсэн эхчүүдэд л хүчилтөрөгчийн коктейль илүү их хэрэгтэй гэдэг бодлоосоо яг одоо салаарай. Ялангуяа өвлийн улиралд жирэмсэн гэлтгүй хүүхэд, ажил эрхэлдэг хүн, өдөр бүр гадуур явдаг бүх хүмүүс хэрэглэж байвал тун сайн. Учир нь агаарын бохирдол хүнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг юм. Тиймээс та боломжтой үедээ хүчилтөрөгчийн коктейлийг заавал хэрэглэж байгаарай. Мөн 1 аяга коктейл уух нь 6 км ойд алхсантай тэнцдэг юм шүү

7. E витамин
Илчлэг сайтай хоол хүнсийг өдөр бүр хэрэглэж байх нь маш их хэрэгтэй. Мөн хоолныхоо дараа С, E витамин хэрэглэж ч болох юм. Энэ нь уушгинд сайн ба дархлааг дэмжих сайн талтай. E vitamin агуулсан хүнс: Алмонд самар, наранцэцэгийн тос, өндөг, огурцы, эрдэнэ шиш, хушга самар, ногоон байцаа гэх мэт.

8. Цусаа шүүлгэх

сүүлийн үед шинжлэх ухааны хөгжлийн ачаар цус цэвэрлэх буюу плазмаферез эмчилгээ дэлгэрч байна. Энэ нь агаарын бохирдлоос биед үүссэн хорыг арилгах үйлчилгээтэй юм. Эмнэлгүүд ойролцоогоор 20 орчим мянган төгрөгөөр дээрх эмчилгээг хийдэг.

9. Airwell Mongolia НАНО цонхны шүүлтүүр суурилуулах

Энэхүү бүтээгдэхүүн нь ЭКО бүтээгдэхүүн ба 4 давхар НАНО шүүлтүүрээр гэрийн тань цонхоор орох бүх л төрлийн тоос тоосонцор мөн утаанаас хамгаалах зориулалттай , албан ёсны баталгаажсан ОУ-н ISO-9001: ,ISO-14001: стандартыг хангасан бүтээгдэхүүн ю.

Тус Airwell НАНО цонхны шүүлтүүр нь байгалийн цэвэр агаар бэлэглэнэ.

Airwell NANO цонхны шүүлтүүрийг та өөрийн хүссэн хэмжээгээр захиалах боломжтой.
Нарийн тоос тоосонцор утаа тортогноос шалтгаалан өрөөний агаар сэлгэлтийг хийж чадахгүй гэх асуудалгүй боллоо.

Өдөр бүр захиалга авч байна 

Холбогдох утас: 77271010 , 88782705

Дэлгэрэнгүй:https://www.facebook.com/AirwellMongol/

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ