...
...

Уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын 50 хувийг хятадууд эзэлдэг

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс хамтран зохион байгуулж буй "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний  чуулган Төрийн ордонд болж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, үйлдвэрлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Баасанпүрэв ашигт малтмал газрын тосны салбарын сүүлийн үеийн мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “1997 оноос хойш Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар байгуулагдаж түрүүлж хүсэлт гаргасанд нь тусгай зөвшөөрөл олгож ирсэн. 2006 онд хууль өөрчлөгдөж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлөөс гадна сонгон шалгаруулах журмаар олгож эхэлсэн. 2018 онд мөн хуульд нэмэлт, өөрчлөлт орж зөвхөн сонгон шалгаруулалтын зарчмаар тусгай зөвшөөрөл олгодог болсон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн статистик мэдээллээс харахад 2008 онд Монгол Улсад 5200 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байсан. Үүний 1000 гаруй нь ашиглалтын, 4000 гаруй нь хайгуулын зөвшөөрөл. Нийт нутаг дэвсгэрийн 31.6 хувийг хамарч байлаа. Үүнээс хойш тусгай зөвшөөрлийн тоо буурсан. Өнөөдөр 2848 тусгай зөвшөөрөл олгоод байгаа нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.9 хувийг эзэлж байна. Эдгээрийн 1670 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа бол 1178 хайгуулын тусгай зөвшөөрөл байна” хэмээн мэдээлэл өглөө.

Монгол Улсын ашигт малтмалын зарим тоон мэдээллийг хүргэе.

Монгол Улс зэсийн 53.4 сая тонн, нүүрсний 32.8 тэрбум тонн, цайрын 4.4 сая тонн, хар тугалгын 1.3 сая тонн, алтны 1.5 мянган тонн, төмрийн 1.7 тэрбум тонн нөөцтэй.

Уул уурхайн салбар ДНБ-ий 23.5 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72.7 хувийг, экспортын нийт бүтээгдэхүүний 88.4 хувийг бүрдүүлж байна.

Уул уурхайн салбар 2019 оны есдүгээр сарын байдлаар 5.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олжээ.

Одоогийн байдлаар алтны 562 лиценз олгосон нь нийт зөвшөөрлийн 34 хувь, нүүрсний 302 лиценз олгосон нь нийт лицензийн 18 хувийг эзэлж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын 50 хувийг Хятад, 10 хувийг Солонгос улсын хөрөнгө оруулагчид эзэлдэг.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ