"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулганд Сайн ноён хан Намнансүрэн сангийн дэд ерөнхийлөгч, Сайн ноён хан Намнансүрэнгийн гуч охин Ч.Надмид үг хэллээ.
Тэрбээр “Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Эх орон, газар шороо, нутаг усныхаа төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлахгүйгээр зүтгэж байгаа та бүхэндээ би түрүүн сэтгэлийг бадраах уухай өргөсөн. Одоо та бүхэнд горимын санал оруулъя. Миний өмнө хэлэлцүүлсэн хүмүүсийн илтгэл бидний хүсэн хүлээсэн чухал мэдээллийг өглөө. Хэлэлцүүлгээс хууль эрх зүйн хүрээнд нэлээн чамбай зөвлөмж гарна гэдэгт итгэж байна.
Монголчууд XIII зуунаас эхлээд хүн байгаль, ёс суртахуун гэсэн удирдлагын алтан зарчмаар ажиллаж ирсэн. Зөвхөн Монгол орныхоо төлөө бус эх дэлхийгээ яаж хайрлаж, хамгаалах вэ гэдэг бодлогыг тэртээ XIII зуунд хэрэгжүүлж ирсэн. Монгол Улс нь Ази тивийн цээжинд оршиж байгаа учраас дэлхийн байгаль орчныг хамгаалах гол бүс нь юм. Энд бидний ирсэн эцсийн зорилго нь хийсэн ажлаа төрийн бодлогод шингээж, эрх зүйн бодлогод суулгах явдал юм. Тиймээс гурван зүйлийн санал гаргаж байна.
Нэгдүгээрт, Уул уурхайн салбарт лицензтэй хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх. Мөн орон нутагт уул уурхайн лиценз өгсөн хүнийг аймаг, сумын удирдлага, иргэдийн хуралд сонгохгүй байх хэрэгтэй. Бүү өндөр албан тушаалд тавь.
Хоёрдугаарт, Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн, эх дэлхийнхээ элгийг нь цөмлөсөн хэр нь нөхөн сэргээлт хийхгүй байна. “Алтыг нь аваад авдрыг нь хаясан” хүмүүсээр нөхөн сэргээлт хийх ажлыг цагдаа, хуулийн байгууллага албадан хийлгэх асуудлыг өнөөдрийн чуулганы зөвлөмжид тусгах ёстой. Бид өөрсдөө л уул уурхайтай тэмцэж, байгаль орчноо хамгаалах хэрэгтэй.
Гуравдугаарт, Уул уурхайн салбарт лицензтэй хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, уул уурхайн лиценз өгсөн хүнийг аймаг, орон нутаг, төрийн өндөр албан тушаал томилдоггүй байх эрх зүйн зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулийн шинэ хуульд оруулж өгөх ёстой.
Байгаль орчин нутаг орноо хамгаалах үүрэгтэй хүмүүс нь та бид гэдгийг хэлье” гэлээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Дээр нь хувийн ААНБ-тай хүнийг УИХ-д нэрийг нь дэвшүүлэхгүй байхаар сонгуулийн хууль өөрчлөлт оруулах. Зөхөн цалингаараа л амьдрах ёстой.