...
...

56 нас хүрч байгаа Брэд Питтийн талаарх 10 баримт

Өчигдөр Америкийн жүжигчин, Холливудын сайхан эрчүүдийн нэг Брэд Питт 56 нас хүрлээ. Түүний талаарх 10 баримтыг толилуулж байна.

1. Уильям Брэдли “Брэд” Питт Оклахомад төрж, Миссурид өссөн. Аав нь ачааны машины жолооч, ээж нь дунд сургуулийн сэтгэл зүйч байв. Амралтын өдрөөр гэр бүлээрээ баптист сүмд очиж, залбирал үйлддэг байжээ. Брэд эх нутгаа “Гол, уул нуруутай Марк Твен, Жесси Жеймсийн орон” гэж тодорхойлсон байдаг.

2. Сургуулиа төгсөөд Питт Миссуригийн их сургуулийн сэтгүүлчийн ангид элссэн ч дипломоо авахаас хоёрхон долоо хоногийн өмнө хаяад Лос-Анжелест очиж, жүжигчин болсон юм.

3. “Даллас” хэмээх цувралаар гараагаа эхэлсэн Питт “Тельма ба Луиза” киноны зальтай залуу Ридлигийн дүрээр анх тодорсон. Энэ дүрийн төлөө тэр Жонни Депп, Том Круз, Шон Пенн, Жорж Клуни нарыг ялж, Жина Дэвистэй хайр дурлалын үзэгдэлд тоглосон билээ. Ингээд л маргааш өглөө нь тэр Холливудын секс бэлгэ тэмдэг болон сэрсэн юм.

4. Питт дандаа сайхан залуугийн дүрд тоглоод байсангүй. Алуурчин, цагдаа, сэтгэл зүйч зэрэг янз бүрийн дүр бүтээж байсныг хэлэх хэрэгтэй.

5. Алдар хүндээ Брэд шууд ашигласангүй. “Танилц, Жо Блэк”, “Түвдэд 7 жил” зэрэг кинонд хэдэн зуун мянган доллароор тоглож байгаад ерээд оны сүүлчээр “Fight Club” киногоор од болсон. “Түвдэд 7 жил” кинонд тоглосны улмаас тэр Хятадад орох эрхээ хасуулсан.

6. Питт “Fight Club”-д тоглохын тулд бокс, таэквондогоор хичээллэж байв.

7. 2000-аад оны сүүлээр тэр Холливудын жинхэнэ элит жүжигчдийн тоонд багтсан. “Оушений 11 найз”, “Трой”, “Мистер миссис Смит” кинонд тоглож, Оскарт нэр дэвшин, Венецийн кино наадмын шагнал хүртлээ.

8. Жүжигчний авьяасаас нь гадна түүний хувийн амьдрал олны сонирхлыг ихэд татдаг болсон. Питт тэр үед насанд хүрээгүй байсан Жульетта Льюис, боксчин Майк Тайсоны хуучин эхнэртэй болзож, Гвинет Пэлтроутой сүй тавин, Женнифер Энистонтой гэрлэж, Жолигоос салж байв.

9. Энистонтой салахдаа тэр хамтран байгуулсан продюсерын компани “Plan B”-гээ авч үлдэж чадсан юм. Продюсерын талбарт тэр тун их амжилт олсон. "Moonlight”, “The Departed”, “12 Years a Slave” кинонууд Оскар хүртэж,  “World War Z” түүний хамгийн их орлоготой кино болсон юм.

10. 2000 онд Питт “People” сэтгүүлээс гаргадаг “Хамгийн тачаангуй залуу” шагналыг хоёр удаа хүртсэн анхны хүн болж, таван жилийн дараа өөрийн алдар хүндэд дүйцэхүйц эмэгтэйтэй учирсан билээ. Харамсалтай нь Брэд, Анжелина Жоли нар зургаан хүүхэд өсгөн хүмүүжүүлж байсан ч салцгаасан.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ