...
...

С.Ариунбямбын тоглосон АЗИ ЦУВРАЛ 2019 онд хамгийн өндөр үнэлгээ авчээ

Өнөөдрөөс /2019.12.25/ эхлэн “Asian box”-оор гарах Хятадын “Чан Ан дахь хамгийн урт өдөр” түүхэн цувралд Монголын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба дүр бүтээсэн билээ. 2019 оны хамгийн өндөр үнэлгээтэй ази цувралын нэг болох энэхүү бүтээл нь Япон, Сингапур, Малайз, Вьетнам зэрэг Азийн орнуудад, мөн “Viki”, “Amazon” зэрэг видео сайтаар Хойд Америкт гарсан юм. 700-гаад оны үед дэлхийн хамгийн том хотод тооцогддог байсан Чан Анд үйл явдал нь өрнөх тус цуврал нь Азийн олон оронд үзэгчдийн анхаарлыг татаж байгаа аж. Түүхэн цувралд Хятадын олон алдартай жүжигчин тогложээ.

Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба нь Түрэг улсын Ма Гэ Ар хэмээх дэд даамлын дүрийг бүтээжээ. Киноны үйл явдал Тан улсын нийслэл Чан Ан хотод дэнлүүний ёслолын үеэр Тангудыг эсэргүүцэн түрэгүүд халдлага хийхээр зэхэж байгаагаар эхэлнэ.

Уран нарийн хийц, онц сонирхолтой үйл явдалтай “Чан Ан дахь хамгийн урт өдөр” цувралыг кино урлагийн мэргэжилтнүүд түүхэн нөхцөл байдлыг бодитоор харуулахыг зорьсон бүтээл гэж дүгнэжээ.

Дээрх цувралд мөн Оскарын наадамд хоёр удаа нэр дэвшсэн жүжигчин, “Гладиатор” киноны дүрээр нь бидний сайн мэдэх Жимон Хонсу тогложээ.

Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямбын тоглосон "Сүүн замын сахиул" адал явдалт тулаантай уран сайхны кино мөн үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. “Ийм мундаг тулаан, байлдаантай кино анх удаа л үзлээ”, “Хоёр цаг дэлгэцээс нүдээ салгасангүй”, “Холливудын киноны дайтай бүтээл болжээ”, “С.Ариунбямбад тулаантай киноны дүр үнэхээр гоё зохиж байсан шүү” зэрэг сэтгэгдлүүд сошиалд хөвөрч байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ