...
...

[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Гель-лакны ДОЛООН хортой нөлөө

Гель-лак гарснаар бүсгүйчүүд бидний цагийг хэмнэх болсон. Урьд нь хумсаа гоё будахын тулд цаг гарган сууж, дээр нь хээ угалз зурах гэж бүр ч их цагийг үрдэг байсан бол одоо өөртөө нэг удаадаа цаг гаргаад сар гаруй цэмбэгэр хумстай явах болсон нь сайхан. Тэгвэл мэргэжилтнүүд гель-лакийг хортой гэх болсон билээ. Тэдний үзэж байгаагаар гель-лак нь дараах долоон хортой нөлөөг дагуулдаг аж.


  • Хумсыг тусгай гэрлэн дор шарахад уг туяаны цацраг нь арьсанд нөлөөлдөг байна. Тийнхүү арьсны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтэд судалгаандаа өгүүлжээ.

 

  • Гель-лак хэрэглэсэн бол хумсандаа тэжээл өгөх тос хэрэглэх шаардлагагүй гэсэн яриа худал. Бүсгүй таны хумс болон гарын арьсыг харин ч нэг хуурайшуулна.

 

  • Маникюр хийлгэх газраа сонгохдоо та лед гэрэл ашиглаж байна уу, хэт ягаан туяаны гэрэл үү гэдгийг нь анзаараарай. Мэдээж хэт ягаан туяаны гэрэл нь хортой.

 

  • Гель-лакны баталгаат хугацааг нь шалгаж хэрэглээрэй. Мөн чанартайг нь сонгохгүй бол гэмтсэн хумстай үлдэнэ.

 

  • Лакийг хатаах гэж хэт ягаан туяанд гарыг тань олон минут байлгаж байвал энэ нь буруу. Гель-лак хоёр минутад л хатах ёстой байдаг.

 

  • Гель-лакаа гэрийн нөхцөлд хусаж, маажиж самардан арилгах ёсгүй. Ингэвэл хумсны дээд давхарга хамт хууларч, хэсэгтээ л сэргэхгүй. Гоо сайхны газар очиж юмуу зориулалтын шингэн ашиглаж арилгаарай.

 

  • Бүсгүй та жирэмсэн бол гэрэлд хумсаа шаруулж, химийн олон найрлагатай гель-лак хэрэглэхээс аль болох татгалзаарай.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ