Холливудын одод болох Жонни Депп, Амбер Херд хоёрын шүүхэд хүрсэн маргаан үргэлжилсээр байна. Эхлээд Амбер Херд нөхөртөө зодуулсан гэж шүүхэд хандахад Жонни Депп эрс няцаасан. Харин одоо Жонни Депп эхнэртээ зодуулсан гэж зарга үүсгэн, түүнийгээ бичлэгээр баталгаажуулахыг хичээж байна.
Саяхан болсон шүүх хурлын үеэр Жонни Депп нэгэн бичлэгийг сонсгосон байна.
“Чамайг зодсонд уучлаарай. Яагаад тэгснээ ч би мэдэхгүй юм. Чи минь гайгүй юу? Нүүр рүү чинь би тэгж цохьё гэж уг нь бодоогүй юм аа. Чам руу таваг, сав суулга шидсэнийг минь уучлаарай. Уурласандаа л тэр шүү дээ. Бурхан минь, заримдаа би уурлахаараа ухаанаа алдчих юм аа...” гэх мэтээр Амбер Хердийн уучлалт гуйж буй бичлэгийг Жонни Депп сонсгожээ.
Деппийн өмгөөлөгчид энэ бичлэгийг хангалттай нотлох баримт гэж үзэж буй бол Амбер Хердийн өмгөөлөгчид “Хуурамч бичлэг” гэж байгаа юм байна. Гэтэл удаах өдөр нь Жонни Депп шүүхэд ирэхдээ иймэрхүү утга агуулсан 87 бичлэг авчирч, сонсгожээ.
Деппийн өөрийнх нь өгүүлснээр бол Амбер Херд зөвхөн сав суулга нүүлгээд зогсохгүй гар хөлөөрөө хүчтэй өшиглөж, цохисон гэнэ.
Жонни Депп хуучин эхнэр Амбер Хердээсээ гүтгэлэг болон сэтгэл санааны хохиролд 50 сая ам.доллар нэхэмжилсэн шүүх хурал ийнхүү үргэлжилсээр байна. Хоёр жил орчим үргэлжилж буй шүүх хуралд Депп яагаад одоо л тэдгээр бичлэгүүдийг авчирсан нь ойлгомжгүй байгаагаас гадна Амбер Херд энэ талаар тодорхой хариулт одоогоор өгөөгүй байгаа юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250