Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд хууль бус нүүрс тээвэрлэлтээс үүдэлтэйгээр байгаль, хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулж байгаа үйлдлийг зогсоохоор тэмцэж эхэллээ.
Тус сумын Билгэх багийн иргэдийн мэдээлж байгаагаар малчид нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын 50 гаруй авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоожээ. Тэмцэл эхлүүлсэн малчид нүүрсний тээврийн замыг хааж, ээлжээр хонох байдлаар манаанд гарч эхэлсэн бөгөөд Хангийн Хэц гэдэг газарт байрлаж байгаа юм байна.
Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон үед малчид ийм эрсдэлтэй алхам хийж байгаа тул Өмнөговь аймгийн Онцгой комиссоор уламжлуулан Улсын онцгой комисст өргөдөл гарган, хүргүүлжээ
(Өргөдлийн дэлгэрэнгүйг хавсралтаас харна уу)
“Эрдэнэс Таван толгой” ХК-иас Чойр, Шивээговийн чиглэлд говийн дөрвөн аймгийн долоон сумын нутгаар дамжин 430 гаруй км шороон замаар цувж байгаа нүүрсний тээврийн хууль бус үйлдлийг зогсоохоор Цогтцэцийн иргэд, малчидтай Өлзийт, Баянжаргалан зэрэг сумынхан нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор сум, орон нутгийн засаг захиргаанаас Өмнөговь аймгийн Онцгой комисст нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн байна.
Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга О.Бадарч “Улсын хэмжээнд онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед олныг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан хийх хориотой. Гэвч бид арга ядсандаа ийм шийдэлд хүрч байгаа малчдынхаа зовлонг ойлгохоос аргагүй байна. Иймд эхний ээлжинд Билгэх багийн нутагт нүүрсний тээврийн машин зогсоож, ээлжээр хонож байгаа малчиддаа нэг удаагийн амны хаалт болон хамгаалалтын битүү хувцас зэргийг хүргүүлсэн. Мөн заавар, зөвлөгөө өгөөд энэ талаараа аймгийн ОБК-т албан ёсоор мэдээлээд байна” гэсэн тайлбар өглөө.
ӨРГӨДӨЛ
БИЧЛЭГ ҮЗЭХ
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ноён Зика вирус одоо боливол яасан юм бэ АН-ыхан монголд малчдад дайсагнах бодлогоо зогсоо