БНСУ-ын Чүнбүг аймгийн Чүнжү цагдаагийн газраас энэ сарын 04-ний өдөр хөрш эмэгтэйгээ хутгалж амь насыг хохироосон гэх хэргээр 48 настай А гэгчийг баривчилжээ.
А нь энэ сарын 03-ний өдөр 12:40 минутад Чүнжү хотын Ёнсү дүүрэгт байрлах өөрийнхөө гэрт 39 настай Б-г хэд хэдэн удаа хутгалж амь насыг нь хороосон хэргээр байцаагдаж байна.
Б нь Солонгос иргэншилтэй Монгол эмэгтэй байжээ. А нь хэт и х согтолттой байсан ба хамт архи ууя хэмээн хөрш айлын Б-г гэртээ дуудаж ирүүлсний дараа маргалдсан гэж мэдүүлжээ.
А нь хэрэг үйлдсэнийхээ дараа цагдаагийн 112 дугаарт залгаж өөрийгөө илчилжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
A ni tegeed bas mongol hun yumu