...
...

"Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнийг 30 хоног хорихоор боллоо

АТГ-аас  өнгөрсөн даваа /2020.08.10/ гарагт "Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнийг яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, 30 хоногийн хугацаагаар хорих шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар албаныхнаас тодруулахад "Яллагдагч Хойд овгийн Хадбаасангийн Бат-Эрдэнэ 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 30 хоног буюу нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэх мэдээллийг өглөө.

Түүнийг "Хөгжлийн банк"-тай холбоотой хэргээр шалгаж байгаа талаар албан бус эх сурвалж мэдээлж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ