...
...

Ч.Сайханбилэг байршлаа дахин солин зугтжээ

Монгол Улсын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэгийг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр  Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж, АТГ шалгаж буй билээ.

Хэргийг шалгаж эхэлмэгцээ түүнийг албадан саатуулах шаардлагатай гэж үзэн, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа цагдан хорих 461-р ангид нэг сар орчим хорьсон ч төд удалгүй сулласан юм. Гэвч түүнд хилийн хориг тавиад байв.

Харин Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаантай, Солонгост эмчлүүлэх шаардлагатай хэмээн хүсэлт гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн шүүх түүнд тавьсан хилийн хоригийг цуцалсан билээ.
Ийнхүү Солонгосыг зорьсон Ч.Сайханбилэг тус улсад байхгүй нь тодорхой болсон тул түүнийг оргон зайлсан гэж үзэн, интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, улмаар байршлыг тогтоосон юм.

Гэвч Ч.Сайханбилэг энэ сарын 21-нд өөрийн хүсэлтээр очихоо мэдэгдсэн билээ. Харамсалтай нь тэрээр өнөөг хүртэл Монгол улсад ирээгүй төдийгүй байршлаа дахин сольж, зугтсан ажээ. Иймээс түүнийг дахин олж, улмаар албадан Монгол улсад авчрах шаардлага АТГ-т үүсч буй бололтой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ