...
...

ШУУРХАЙ: Сурагчдын хичээлийг ХЭВИЙН ГОРИМД шилжүүлэхээр боллоо

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааныг өнөөдөр /2020.09.14/ Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургуулийг хэвийн горимд үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна. 

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталгаажуулна. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт Төрийн ордонд товлоод байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ