Сурагчдын амралтыг наашлуулсан гэх цуурхал сошиалаар хөвөрч байна. Үнэхээр хойшлуулсан эсэхийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас тодруулахад сурагчдын амралтыг хойшлуулсан зүйл байхгүй, арванхоёрдугаар сарын 21-нээс амрах хэвээрээ" гэсэн хариултыг өглөө.
Сануулахад, Засгийн газрын есдүгээр сарын 14-ний хуралдаанаар сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийг хэвийн горимд шилжүүлсэн. Ингэхдээ сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 21-нд эхлүүлж, хоёрдугаар сарын 1 хүртэл амраахаар болсон билээ.
Өөрөөр хэлбэл, энэ жил анх удаа хичээлийн жилийг 3 улиралтай явуулах бөгөөд хичээлийн өвлийн амралт 45 хоног буюу урт үргэлжилснээр томуу, томуу төст өвчнөөс сэргийлнэ гэж үзэж байгаа аж.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
12 sariin 1s amaryaa
naashluulsan ni deer sh dee. haniad tomuu ih baina sh dee
Тэгээд наашлуулаач. Нэээх айхтар сургалтын системтэй ч юм шиг..