Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.30/ 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "24 цагийн хугацаанд шинээр 7 өвчлөл бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 791 боллоо. Энэ нь өнгөрсөн 24 цагийн хугацаатай харьцуулбал 17 тохиолдлоор буурсан таатай үзүүлэлт мэдээтэй байна. Улаанбаатар хот болон нийт 9 газар каластер өвчлөл бүртгэгдсэн байгаа. Өвчлөлийнхөө голомтод хавьтлуудаа тусгаарлах, шинжлэх арга хэмжээнүүдийг авч байна. Улсын хэмжээнд 9 голомтонд 408 хүн өвчилсөн. Өвчилсөн хүмүүсийн ойррын хавьтал болох 4142 хүнийг хяналтад авч, тандалт судалгаа хийж байна.
Нийслэлд өвчлөл бүртгэгдэж байгаатай холбогдуулан Зоонозийн өвчин судлалын үндэсний төвийн хариу арга хэмжээний хоёр баг нийслэлд ажиллаж, 160 мкв талбайг ариутгал халваргүйтгэл хийсэн.
Улсын хэмжээнд оношилгооны цэгээр 167135 хүн шинжилгээ хийлгэснээс 118986 хүний шинжилгээ сөрөг, бусад хүмүүсийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.
Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хоёр баг Архангай аймгийн Батцэнгэл сум, Өмнөговь аймгийн Гашуунсухайтад ажиллаж байгаа. Энэ баг нийт 462 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй байна.
Тусгай дугаарын гурван утсанд 24 цагийн 6451 хүн хандаж зөвлөгөө мэдээлэл авсан. Мөн ЭМЯ-ны 323002 утсанд 381 иргэн хандаж, эмнэлэгийн тусламж үйлчилгээ болон коронавируст халдварын талаар зөвлөжм мэдээлэл авсан." гэв.