...
...

Иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулахад шинжилгээний хариу гарна

Эрүүл мэндийн Шуурхай штабаас орон нутаг явах иргэдийн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллээр "Коронавирусний халдвар Улаанбаатарт бүртгэгдсэнтэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан. Улаанбаатар хотод ирж, орон нутар руугаа явж чадахгүй саатсан иргэдийг нутаг нь буцаах хот хооронд зорчуулах үйл ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлээд явж байна.

Та бүгдэд 12 дугаар сарын 01-нд мэдээлсэн программ гацсантай холбоотойгоор 11 дүгээр сарын 29, 30, 12 дугаар сарын 01-нд www.119.mn сайт руу орж бүртгүүлээд, тэндээс хариугаа аваад орон нутаг руу зорчих байсан иргэдийн асуудалд хүндрэл учирч эхэлсэн. Өөрөөр хэлбэл шинжилгээний хариугаа авч чадахгүй болсонтой холбоотойгоор бид үүрэн телефоны операторуудтай хамтарч иргэдийн хариуг мессежээр хариу өгөхөөр шийдсэн талаар өчигдөр 11:00 цагийн мэдээллээр мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар 11 дүгээр сарын 29, 30, 12 дугаар сарын 01 шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүрэн гарч, бүрэн шивэгдэж, цагдаагийн постууд дээр ажиллаж байгаа албан хаагчдын мэдээлэлд очсон. Иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулахад хариу нь гарах боломжтой болсон байгаа." гэв.

Онцлох мэдээ