Монгол Улсын Гавьяат жүжигчин, Буриадын Гавьяат жүжигчин, Марийнскийн театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар өмнө нь ажиллаж байсан Буриадын Дуурь, бүжгийн театртаа 1000 амны хаалт хандивлалаа.
А.Ганбаатар тус театрын олон уран бүтээлч ковидийн халдвар авсныг багш Дарима Линховоиноос мэдсэн бөгөөд өчүүхэн ч гэсэн тус дэм хүргэхээр шийдсэн гэнэ. Тэрээр “Манай театрт хэн ч битгий өвчлөөсэй гэж би хүсэж байна. Энэ театрын тайзан дээр би дуурийн агуу ертөнцөд орж, мөрөөдлөө биелүүлж чадсан. Та бүхэнд талархаж явдаг шүү. Энэ амны хаалт цэвэрлэгч, үйлчлэгч, дуучин гээд театрын бүх хүмүүст жаахан ч гэсэн тус болоосой” гэж хэлжээ.
Буриадын Дуурь, бүжгийн театрын захирал Давид Дондупов “Г.Ариунбаатар театртаа мянган маск хандивлалаа. Гэнэтийн энэ бэлэг бидэнд маш чухал, хэрэгтэй зүйл байлаа. Манай олон уран бүтээлч халдвар авсан. Зарим нь одоо ч эмнэлэгт эмчлүүлж байгаа. Г.Ариунбаатар одоо ч театраа хайрлаж явдгийг мэдэрлээ. Тийм болохоор энэ амны хаалтууд “алтан амны хаалт” гэж ч хэлж болно. Нэг амны хаалтыг бид театрын музейдээ хадгална” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Sain medee