...
...

САЙХАН МЭДЭЭ: Өнөөдөр 36 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.19/-ны ээлжит мэдээллээ өгч байна. 

Өчигдөр нийт  11190 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатар хотоос 12 хүнд халдвар илэрлээ. Үүний зургаа нь БЗД-ийн голомтоос, зургаа нь энэ сарын 16-нд Франкфуртаас ирсэн иргэдээс илэрсэн байна. Бусад аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдөр Яармагийн эмнэлгээс 36 хүнд эдгэрч эмнэлгээс гарсан. Одоогоор 435 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс голомтлон гарсан халдвараар 26 хүн өвчлөөд байна. 

Вирус өөрөө наалдамтгай байдаг. Тиймээс халдвар энд тэнд алаг цоог бүртгэгдэх магадлал өндөр тул хүн бүр аль болох гэрээсээ гарахгүй байх, маскаа зүүх, гараа сайн угаах шаардлагатай байна.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Франкфуртэд үлдээсэн эмэгтэйг авчрах л байж дээ. Угаасаа вирус тээвэрлэсэн л юм байна. Сэтгэл, зохион байгуулалт дутаад байхийм даа.

Онцлох мэдээ