...
...

БЗД-ийн хавьтал 10, Цэргийн эмнэлгийн халдвар 6-аар нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.28, 11:00 цагийн байдлаар)

Арванхоёрдугаар сарын 27-ны өдөр холбогдох лабораториудад 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Эдгээрийн 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хамаарч байгаа ба хоёр өвчтөн, найм нь гэр бүлийн хүмүүс байжээ.

Харин зургаа нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ явуулж байгаа хүмүүс байсан аж. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ