...
...

Чингэлтэй дүүргийн цагдаагийн АЛБА ХААГЧААС халдвар илэрчээ

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс голомтолсон халдвар цагдаа, дотоодын цэргийнхэнд халдварласан байж болзошгүй талаар өмнө мэдээлж байсан билээ. 

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлаар эл мэдээллийг баталж, нэмэлт мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчаас коронавирус илэрсэн. Энэ хүний гэр бүлийн хүн халдвартай байсан. Ойрын хавьтал байсан учир түүнийг арванхоёрдугаар сарын 21-нд тусгаарласан. Тухайн үед мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 74 хүнийг шинжилгээнд хамруулсан. Цагдаагийн алба хаагчаас болон хамт ажилладаг хүмүүсээс тэр үед халдвар илрээгүй. Харин өчигдөр хоёрдогч хавьтлаар тусгаарлагдаж байсан алба хаагчаас халдвар илэрсэн тул түүний ойрын хавьтлын буюу хамт ажилладаг 14 хүнийг тусгаарласан. Мөн тус цагдаагийн хэлтсийн 250 хүнээс өнгөрсөн шөнөөс эхлэн шинжилгээ авч эхэлсэн" гэлээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ