Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн мэдээллээ хүргэж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16857 хүнд шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Тодруулбал, "Мөнххада" компанийн ажилтны хавьтал болсон буюу тусгаарлалтад байсан дөрвөн хүнээс, мөн Баянзүрх дүүргийн 17, 12-р хорооны нэг бүлийн найман хүнээс халдвар илэрчээ. Тэд бүгд тусгаарлалх байранд байжээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тоо 664, улсын хэмжээний кластер голомт дахь халдварын тоо 990 хүрлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 38, ХӨСҮТ-өөс 14 хүн эдгэрч, дараагийн шатны эмнэлэг рүү шилжжээ.
Улсын хэмжээн дэх халдварын тоо 1491 хүрч, үүнээс 909 буюу 60,9 хувь нь эдгэрсэн тухай ЭМЯ мэдээллээ. Нийт 571 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна. Эдгээр хүмүүсээс 2 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.
ХӨСҮТ-д 245 хүн байгаагийн нэг өвчтөн маш хүнд байгаа бөгөөд энэ хүн нь хавдартай бөгөөд өчигдөр ХӨСҮТ-д хэвтжээ.
Нийт өвчтөнүүдийг насны байдлаар авч үзвэл 0-101 насны хүмүүс байгаа аж. Эдгээрийн дийлэнхийг 24-49 насныхан эзэлж байгаа аж.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250